ВВС-ГИЙН УДИРДЛАГА ОГЦРОВ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийнх нь хэлсэн үгийг засварлаж цацсантай холбогдуулан BBC корпорацын эсрэг ирэх долоо хоногт хуулийн арга хэмжээ авна гэж мэдэгджээ. Тус корпорац болсон хэрэг явдалд хүлцэл өчсөн боловч нөхөн төлбөр олгохоос татгалзсан юм. Д.Трамп баасан гаргийн орой…
“CELAC-EU” ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТААС ГАРГАСАН МЭДЭГДЭЛ
Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэг (CELAC) болон Европын Холбооны (ЕХ) орнууд аливаа улсын эсрэг хүч хэрэглэнэ гэж сүрдүүлэхийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж, Карибын тэнгисийн нөхцөл байдлыг хэлэлцсэн тухай Санта-Марта хотод өндөрлөсөн CELAC-ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын дараа…
ОРОСЫН ГАЗРЫН ТОС, ХИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ЭСРЭГ АНУ-ААС ХОРИГ ТАВИХГҮЙ
Оросоос газрын тос, байгалийн хий импортолж байгаатай холбоотойгоор Унгарт хориг арга хэмжээ авахгүй байхыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зөвшөөрсөн гэж Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Д.Трамптай Цагаан ордонд уулзсаныхаа дараа мэдэгджээ. Харин Д.Трамп энэ талаар одоогоор мэдэгдэл хийгээгүй байна. Д.Трамп…
XIV ПАП ЛАМ ПАЛЕСТИНЫ ТЭРГҮҮН М.АББАСТАЙ УУЛЗЛАА
Ватиканы тэргүүн, католик шашны удирдагч XIV Пап лам Лео Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббастай уулзаж, Газын зурвасын иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, “хоёр улс зэрэгцэн орших” шийдэл зэрэг асуудлыг хэлэлцжээ. Итали, Ватиканд албан ёсны айлчлал хийж буй М.Аббас өндөр түвшний…
ЗЕЛЕНСКИЙ ТАКАИЧИГ УКРАИНД АЙЛЧЛАХЫГ УРЬЖЭЭ
Японы ерөнхий сайд Такaичи Санаэ Украины сэргээн босголт, нөхөн сэргээлтийг дэмжих тусламжийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй Лхагва гаригт (2025.11.05) анх удаа утсаар ярилцах үеэрээ тусламжаа үргэлжлүүлэх тухай мэдэгдсэн юм. Удирдагч нар ойролцоогоор хагас…
ЧЕХИЙН БАРУУНЫ ПОПУЛИСТУУД ЭВСЭЛ БАЙГУУЛЖЭЭ
Чехийн барууны популист гурван намын удирдагчид эрх барих эвсэл байгуулснаа даваа гарагт мэдэгджээ. Ийнхүү эвсэл байгуулсны гол зорилгыг “бие даасан үндэстнүүдийн бат холбоо” бүхий “шинэ Европ”-ыг бий болгох гэж тодорхойлсон байна. Саяхан болсон парламентын сонгуульд ялсан ANO намын дарга, тэрбумтан…
КРИПТОВАЛЮТЫН БИРЖҮҮД 473 МЯНГАН АРИЛЖААЧНЫ ГҮЙЛГЭЭГ ХААЖЭЭ
Дэлхийн криптовалютын биржүүд өнгөрсөн хоногт 2.03 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 473.5 мянган арилжаачны нээлттэй гүйлгээг хаасан тухай криптовалютын зах зээлийн дүн шинжилгээний“Coinglass” платформ мэдээлжээ. Хаагдсан гүйлгээний ихэнх нь (656.89 сая ам.доллар) зах зээлийн үнэлгээгээр хоёрдугаарт ордог криптовалют болох этэриумээр (ETH) хийсэн…
“ГЁНЖҮГИЙН ТУНХАГЛАЛ”-ЫГ БАТАЛЛАА
Ази, Номхон далайн орнуудын удирдагчид худалдаа, хөрөнгө оруулалтыг бүх нийтэд ашиг тустай байдлаар хөгжүүлэх ёстой гэдэгтэй санал нэгдсэнийг бүс нутгийн чуулга уулзалтын дараа бямба гарагт гаргасан хамтарсан тунхаглалд онцлон тэмдэглэжээ. Дэлхийн эдийн засгийн тэн хагасаас илүү хувийг эзэлдэг Ази, Номхон…
ЯПОН КОМПАНИ ХОВОР МЕТАЛЛЫГ ХЯТАДААС БУС ӨӨР УЛСААС ИМПОРТОЛЖ ЭХЛЭВ
Японы худалдааны томоохон компани анх удаа ховор хүнд металлуудыг БНХАУ-аас бус өөр улсаас импортолж эхэлжээ. Тодруулбал, “Sojitz” компани Австралийн баруун нутагт олборлосон ховор металлуудыг импортолж эхэлснээ пүрэв гарагт мэдэгдсэн байна. Тус компани цахилгаан тээврийн хэрэгслийн хөдөлгүүр, үйлдвэрлэлийн роботуудад ашигладаг соронз…
ТРАМП ШИ ЖИНЬПИНТЭЙ УУЛЗАСАН УУЛЗАЛТАА 12 ОНООГООР ҮНЭЛЭВ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нар 2019 оноос хойших анхны биечилсэн уулзалтаа БНСУ-д хийлээ. Уулзалтын үр дүнд БНХАУ ховор металлын экспортын хязгаарлалтаа түдгэлзүүлж, хариуд нь АНУ Хятадын бараанд ногдуулсан татвараа цуцлахаар тохиролцон аж. Гэхдээ албан ёсны гэрээ хийгдээгүй…










