дэлхийн анир

ТРАМП ШИ ЖИНЬПИНТЭЙ УУЛЗАСАН УУЛЗАЛТАА 12 ОНООГООР ҮНЭЛЭВ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нар 2019 оноос хойших анхны биечилсэн уулзалтаа БНСУ-д хийлээ. Уулзалтын үр дүнд БНХАУ ховор металлын экспортын хязгаарлалтаа түдгэлзүүлж, хариуд нь АНУ Хятадын бараанд ногдуулсан татвараа цуцлахаар тохиролцон аж. Гэхдээ албан ёсны гэрээ хийгдээгүй байна. 

Энэ уулзалтдаа Трамп маш сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр үүнийг “том амжилт” хэмээгээд 1-10-ын хооронд үнэлгээ өгөх бол 12 оноо өгнө гэсэн байна.

Гэхдээ Хятадын тал Трамптай адил байр суурьтай байсангүй. Трамп “тун удахгүй тохиролцоонд хүрнэ” гэж найдаж байгаа бол Хятадын талаас урт хугацааны асуудал тул илүү нухацтай хэлэлцэхийг зорьж байгаа аж.  Трамптай тохиролцоо хийх нь өөрөө нэг урлаг буюу түүнд “ая тал засах” шаардлагатайг ВВС агентлаг онцолжээ. 

Тухайлбал айлчлалынх нь үеэр БНСУ-ын талаас Трампад алтан титэм өгсөн бол Японы ерөнхий сайд түүнийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлэв.  Харин Ши Жиньпин болон Трампын хувьд талууд дээд хэмжээний уулзалтын үеэр “түр” уулзах боломж олдсон юм.  Трамп Хятадын барааны татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаас хэд хоногийн дараа л Бээжин хариу арга хэмжээ авч эхэлсэн нь Ши Жиньпин Трампад ая тал засаж ямар нэг тохиролцоо хийхгүйг илтгэнэ. 

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *