ursgal

ЭНЭ САРД ХОЁР ӨДӨР БҮХ НИЙТЭЭРЭЭ АМАРНА

Энэ сард бүх нийтээр амрах хоёр өдөр тохиож байна.  Тодруулбал, Их эзэн Чингис хаан-Тэмүүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоосон. Энэ өдөр 2025 оны арваннэгдүгээр сарын 21-нд…

“МОНГОЛ БАХАРХАЛ”

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас энэ сард тохиож буй түүхэн өдрүүдийн ач холбогдол, үнэ цэн, бахархалт хүмүүсийн бүтээл туурвил, бүтээлч сэтгэлгээг үндэсний хэмжээнд иргэд, олон нийт, хүүхэд залуучуудад таниулах, сурталчлах зорилгоор 2025 оны 11 дүгээр сарыг “Монгол бахархал”…

ЯПОН КОМПАНИ ХОВОР МЕТАЛЛЫГ ХЯТАДААС БУС ӨӨР УЛСААС ИМПОРТОЛЖ ЭХЛЭВ

Японы худалдааны томоохон компани анх удаа ховор хүнд металлуудыг БНХАУ-аас бус өөр улсаас импортолж эхэлжээ.  Тодруулбал, “Sojitz” компани Австралийн баруун нутагт олборлосон ховор металлуудыг импортолж эхэлснээ пүрэв гарагт мэдэгдсэн байна. Тус компани цахилгаан тээврийн хэрэгслийн хөдөлгүүр, үйлдвэрлэлийн роботуудад ашигладаг соронз…

“ОЮУ ТОЛГОЙ” ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ТОХИРОЛЦООНД ХҮРЧЭЭ

“Оюу толгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хоёр дахь өдрийн хэлэлцээр амжилттай боллоо хэмээн Засгийн газраас мэдээллээ. Яриа хэлэлцээний үр дүнд талууд зээлийн хүүг бууруулах зөвшилцөлд хүрч, энэ тухай протоколд энэхүү хэлэлцээрийг ахлан ажиллаж буй Сангийн сайд Б.Жавхлан, Рио…

11 ДҮГЭЭР САРЫН ӨРНИЙН ЗУРХАЙ

Эрч хүчтэй хонины ордныхон 10-р сард багагүй хямралд өртсөн бололтой. Гэхдээ энэ сард хонины ордныхон хамгийн аз билэгтэй байхыг од эрхэс зөгнөжээ. “Унасан уснаас гарахын тулд хурдан үсэр” гэдгийг санаарай. Сарын эхний 10 хоногт удаан хугацаанд биелээгүй мөрөөдөлдөө хүрэх алтан…

Б.СОЛОНГОО: 16 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО ОЛЖ БАЙГАА Ч ТӨСӨВТ 5 ХУВИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРӨӨС ӨӨР ДОРВИТОЙ ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга асан Б.Солонгоо Оюутолгойтой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Оюутолгой төсөлтэй холбогдуулж худал мэдээлэл их цацагдах болсонтой холбогдуулж өөрийн оролцож хийсэн ажлын талаар тайлбар хийх нь зүйтэй гэж үзлээ.   Миний бие 2020 оны наймдугаар сард…

“ҮНДЭСНИЙ ЖИГҮҮР” ХӨДӨЛГӨӨНӨӨС МАН-ЫГ ТАРААХ УРИАЛГА ГАРГАЛАА

“Үндэсний жигүүр” хөдөлгөөнөөс Монгол ардын намын хууль  бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хариуцлага хүлээлгэж шүүхээр тараах тэмцэлд эвлэлдэн нэгдэхийг улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдэд уриалжээ.

ТРАМП ШИ ЖИНЬПИНТЭЙ УУЛЗАСАН УУЛЗАЛТАА 12 ОНООГООР ҮНЭЛЭВ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нар 2019 оноос хойших анхны биечилсэн уулзалтаа БНСУ-д хийлээ. Уулзалтын үр дүнд БНХАУ ховор металлын экспортын хязгаарлалтаа түдгэлзүүлж, хариуд нь АНУ Хятадын бараанд ногдуулсан татвараа цуцлахаар тохиролцон аж. Гэхдээ албан ёсны гэрээ хийгдээгүй…

ЭХЭМҮТ-ИЙНХӨН АЖИЛ ХАЯЛТЫГ ДЭМЖИЖ БУЙ Ч ОРОЛЦОХГҮЙ

Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд цалингаа нэмүүлэх шаардлага хүргүүлж, ажил хаялтад нэгдэж буйгаа мэдэгдэж эхэллээ. Харин ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд ажил хаяллтад оролцохгүй хэмээн өчигдөр  мэдэгдэл гаргажээ.  Мэдэгдэлд,  ЭХЭМҮТ нь Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос дэвшүүлсэн цалин хөлсийг нэмэгдүүлэх…