нийгэм, соёл

ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу 5-р баг Сайхан мод гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 190км, сумын төвөөс хойд зүгт 30км/ 2025.09.17-ны өдрийн 16:30 цагт мод бэлтгэж байсан иргэний 2 нас гарантай хүү машиндаа унтаж байгаад аав, ээжийгээ түр холдсон хойгуур алга болсон тухай дуудлагыг 2025.09.17-ны өдрийн 16:55 цагт хүлээн авсан.

Аврах ажиллагаанд Орхон, Хөвсгөл, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчин, Цагдаагийн байгууллага, Хилийн цэргийн байгууллага, Прокурорын байгууллага, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, аймгийн Цэргийн штаб, мөн аймгийн Мөрөн, Тариалан сумын мэргэжлийн анги, сайн дурын иргэд, нийт 151 хүн, 24 техник хэрэгсэл, 8 эрэлч нохой, 6 морьтойгоор 4 бүлэгт хуваагдан хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажилласан ч амжилтад хүрсэнгүй. Хүү алга болоод найм хонолоо.

Хүүг эрэн хайх 8 дахь өдөр. Ар гэрийн хүсэлтээр эрлийн багийн холын хүмүүсийг буцаахаар боллоо. Харин газар дээр Хөвсгөл аймгийн онцгой байдал, цагдаа, төрийн албан хаагчдын баг үлдэж, 72 цаг үргэлжлүүлэхээр шийдэж байна хэмээн холбогдох албанаас мэдээллээ.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *