нийгэм, соёл

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ЭВЛЭЛЭЭС ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛЖЭЭ

“Хөгжлийн төлөөх түншлэл: Төр-Иргэний нийгмийн түншлэлийг бэхжүүлье” иргэний нийгмийн чуулганы мөрөөр чуулганд оролцсон иргэний нийгмийн байгууллагуудын нийт 3000 орчим гишүүнчлэл бүхий 20 гаруй байгууллага, судлаачдын  төлөөлөл “Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг батлуулах албан хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх-д хандан 2026.02.10-ны өдөр хүргүүлжээ.

Тус хүсэлтээр:

  • Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж, батлуулах үйл явцыг дэмжих,
  • Иргэний нийгмийн оролцоо, хамтын ажиллагааг эрх зүйн түвшинд бэхжүүлэх асуудлыг хөндөн тавилаа.

Эх сурвалж: Монголын Залуучуудын Эвсэл

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *