нийгэм, соёл

“PHYSIACAL ASIA” ШОУНД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧИД…

Ази тивийн хүч чадал, авьяас, тэсвэр хатуужлыг нэг дор харуулах “Physical: Asia” реалити шоуны шинэ улиралд найман орны баг өрсөлдөхөөр болсон бөгөөд багийн гишүүдийг биеийн хүч, биеэ авч яваа байдал, авьяас чадвар, тэсвэр хатуужлаар нь сонгодог онцлогтой.

Тус шоу 2025 оны аравдугаар сард үзэгчдийн хүртээл болохоор товлогдсон бөгөөд энэ удаагийн бүрэлдэхүүнд Монгол Улсын шилдэг тамирчид багтаж, олон улсын тайзан дээр өөрсдийн хүч чадал, ур чадвараа сорих гэж байна.

Монголын багийн бүрэлдэхүүнд үндэсний бөхийн том амжилтад хүрээд буй Улсын арслан Баярсайханы Орхонбаяр, жүдо бөхийн олон улсын тэмцээнүүдийн медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин Амарсайханы Адъяасүрэн, дэлхийн шилдгийн тоонд багтсан 3х3 сагсан бөмбөгийн тоглогч Энхбатын Дөлгөөн, Япон, Тайванийн лигт хүч үзсэн Монголын анхны мэргэжлийн волейболчин Гантогтохын Хандсүрэн, дэлхийд ховор үзүүлбэрээрээ алдаршсан уран нугараач, Гавьяат жүжигчин Эрдэнэ-Очирын Лхагва-Очир, мэргэжлийн рингэнд арван гурван ялалт байгуулсан холимог тулаанч Баатархүүгийн Энх-Оргил нар багтаж байна.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *