Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 53 вагон буюу 3.180 тонн АИ-92 автобензин импортлон орж ирж, холбогдох өртөөд дээр буулгалт хийж байгаа тааар АҮЭБЯ-аас мэдээллээ.
Үүнд:
1. Импортын хуваарилалт:
Толгойт өртөө – 26 вагон
Рашаант өртөө – 4 вагон
Замд яваа (Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн) – 23 вагон
2. Замд явж буй 23 вагоны чиглэл:
Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн 23 вагон дараах өртөөд рүү тээвэрлэгдэж байна:
Рашаант өртөө-4 вагон
Улаанбаатар өртөө-5 вагон
Толгойт өртөө -4 вагон
Дархан өртөө -5 вагон
Сайншанд өртөө -5 вагон
3. Импортын нийлүүлэлтийн нөхцөл байдал:
ОХУ-аас нийлүүлэгдэх АИ-92 автобензиний хэмжээ эрс нэмэгдэж, ирэх өдрүүдэд ердийнхөөс хоёр дахин их хэмжээний импорт хийгдэхээр төлөвлөж байна. Мөн БНХАУ-аас худалдан авч буй АИ-92 автобензиний эхний ачилт өнөөдөр (10 дугаар сарын 27-нд) хийгдэж, Монгол Улсын нутаг дэвсгэрт ирэх лхагва гаригт орж ирэхээр төлөвлөж байгаа ажээ.





