эдийн засаг

53 ВАГОН АИ-92 АВТОБЕНЗИН ИМПОРЛОЖЭЭ

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 53 вагон буюу 3.180 тонн АИ-92 автобензин импортлон орж ирж, холбогдох өртөөд дээр буулгалт хийж байгаа тааар АҮЭБЯ-аас мэдээллээ.

Үүнд:

1. Импортын хуваарилалт:

Толгойт өртөө – 26 вагон

Рашаант өртөө – 4 вагон

Замд яваа (Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн) – 23 вагон

2. Замд явж буй 23 вагоны чиглэл:

Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн 23 вагон дараах өртөөд рүү тээвэрлэгдэж байна:

Рашаант өртөө-4 вагон

Улаанбаатар өртөө-5 вагон

Толгойт өртөө -4 вагон

Дархан өртөө -5 вагон

Сайншанд өртөө -5 вагон

3. Импортын нийлүүлэлтийн нөхцөл байдал:

ОХУ-аас нийлүүлэгдэх АИ-92 автобензиний хэмжээ эрс нэмэгдэж, ирэх өдрүүдэд ердийнхөөс хоёр дахин их хэмжээний импорт хийгдэхээр төлөвлөж байна. Мөн БНХАУ-аас худалдан авч буй АИ-92 автобензиний эхний ачилт өнөөдөр (10 дугаар сарын 27-нд) хийгдэж, Монгол Улсын нутаг дэвсгэрт ирэх лхагва гаригт орж ирэхээр төлөвлөж байгаа ажээ. 

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *