эдийн засаг

“ХАЛЗАН БҮРЭГТЭЙ” ТӨСӨЛ ТОГТВОРТОЙ УУЛ УУРХАЙН СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Уул уурхайн 7 хоногийн хүрээнд “Халзан бүрэгтэй төсөл “Тогтвортой уул уурхайн төлөө” стандартыг хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав. Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА) Канадын “Тогтвортой уул уурхайн төлөө” (TSM) стандартад нэгдсэн билээ.

Уг стандарт нь компанийн засаглал, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл байдал, нийгмийн гүйцэтгэл, байгаль орчны хамгааллыг сайжруулах чиглэлийн маш тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг хангахын шаарддаг бөгөөд уул уурхайн компаниуд энэхүү стандартыг хэрэгжүүлснээр олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх, зах зээлд нэр хүндээ өсгөх, санхүүгийн дэмжлэг авах зэрэг томоохон боломжууд нээгдэх учиртай.

Тэгвэл Халзан бүрэгтэй төсөл хайгуулын шатандаа TSM стандартыг хэрэгжүүлэх Монголын анхны төсөл болж байна. Цаашид тэдний хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа TSM стандартын эрүүл, аюулгүй, байгальд ээлтэй менежментэд чиглэсэн 9 протоколд нийцсэн байдлаар явагдах нь ээ.

Ховд аймгийн Мянгад суманд орших Халзан бүрэгтэй төсөл бол Монгол Улсад байгаа 5-6 газрын ховор элементийн төсөл, 20 гаруй илэрцийн нэг. Уг төсөлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 200 сая гаруй ам.долларын ажлууд хийгдээд байгаа юм.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *