эдийн засаг

АЖЛАА ХИЙ, Т.АУБАКИР САЙД АА….

Хүүхдийн мөнгөний цаана…100 их наядын эдийн засагтай, 35 их наядын төсөвтэй, том газар нутагтай, хүн амын сийрэг суурьшилтай улсын ард иргэд бид бусад улс орны энэнээс илүү их мөнгийг хүүхэддээ хуваарилдаг хэмээн нийгмийн сүлжээгээр шуугиж байна. Хүүхдийн мөнгийг амьдралдаа нэмэр болгодог, бүр амьдралаа залгуулдаг хэсэг ч бий. Бас онцын шаардлагагүй хэрэглээнд үрдэг хэсэг ч их бий.

Монголын эдийн засагт жишээ аван шуугиж буй хүчтэй том орнуудынх шиг хүүхдийн мөнгийг нэлэнхүйд нь тараах эрэмбэ хүчин чадал үнэндээ байхгүй.

Эрдсийн түүхий эдийн экспортын эдийн засагтай гэдгээ ойлгодог байх хэрэгтэй. Яг энэ цаг үед  ийм эдийн засгуудыг нэрвэдэг мөчлөгийн уналт эхэлж байгаа нөхцөлд бүр илүү чухал байна. Засгийн газар 2026 оны төсвийг алдагдалтайгаар төлөвлөн оруулж ирсэн. Мөчлөгийн уналтын нөлөөллийг тооцох боломж хязгаарлагдмал тул бүр илүү процессын алдагдал орж болзошгүй нөхцөлтэй байгааг ард түмнээс нуугаад л байна.

Алдагдалтай төсвийн хамгийн гол аюул нь инфляцын шалтгаан болдогт байдаг. Тиймээс С.Цэнгүүн гишүүн үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварыг хамгаалах бодлого явуулахыг эрх баригчдад анхааруулан хүүхдийн мөнгөний асуудлыг хөндсөн. Улс төрийн маш зөв тактик. Ингэж төгрөгийн ханшийн уналтаас сэргийлэх нь зүйтэй гэдэг хэлэлцүүлэг санал солилцоо ямар ч байсан нийгмийн сүлжээнд өрнөлөө. Дагалдаад төрийн сүлжээнд өрнөнө.

Хүүхдийн мөнгөний асуудалд нийгэм маш их цочирдож буйг бид хамтдаа харсан. Би ч бас дөрвөн хүүхдийнхээ 400 мянган төгрөгөөр амьдралаа залгуулдаг өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг тухай сонсож байснаа санаж цочирдсон. Тэгэхээр нэлэнхүй мөнгөн шилжүүлэг биш зорилтот бүлэгт чиглэсэн халамжийн бодлого, тогтолцоо манай улсад яг өнөөдөр хэрэгтэй байна. УИХ яаралтай горимоороо хэлэлцэх төсөл бол Халамжийн хуулийн нэмэлт, шинэчилсэн найруулга байх ёстой. Энэ асуудлыг хариуцаж буй Т.Аубакир сайдын толгойлж буй яаманд одоогийн тогтолцоог өөрчилж зорилтот бүлэгт чиглэсэн халамжийн бодлогод шилжих хуулийн төслүүд бэлэн бий гэдгийг боловсруулж өгсөн мэргэжилтнүүд хэлж байна. Яг өнөөдөр ажлаа хий Т.Аубактир сайд аа!

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *