нийгэм, соёл

ОЮУТАН ЦЭРГИЙН АНХАН ШАТНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Засгийн газрын журмын дагуу “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл орон даяар эхэллээ.

Бүртгэлийн хүсэлтийг өнөөдөр өглөөний 9:00 цагаас энэ сарын 10-ны 23:59 цаг хүртэл И-Монголиа системээр дамжуулан цахимаар хүлээн авахыг ЦХИХХЯ мэдээлэв.

Бүртгүүлэх оюутан нь энэ оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1, 2, 3-р дамжаанд суралцдаг, энэ хичээлийн жилийн I улирлын сурлагын голч дүн (GPA) 2.8-аас дээш, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сүүлийн 1 жил тасралтгүй төлсөн байх шаардлагатай ажээ.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *