нэр төр

С.БАЯР: БИ ОЮУТОЛГОЙН СОНСГОЛД ОЧИХГҮЙ

Ерөнхий сайд асан С.Баяр нүүр номоороо дамжуулан дараахь мэдэгдлийг хийлээ. Тодруулбал,

Оюутолгойн түр хорооны сонсголд очихгүй байхын учир нь дээрх хоёр асуудлыг /Хайгуулын лицензтэй байсан Онтрё-гийн талбай, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар гэх мэт/ миний удирдаж байсан Засгийн газар хэлэлцэж байгаагүй. Иймээс энэ талаар түр хороонд өгөх мэдээлэл надад алга.

Хоёрдугаарт, “Гайт” 34 хувьд ногдох санхүүжилтийн зээл, түүний хүүгийн талаар Монгол Улсын Засгий газар нь РТ компанитай хэлэлцээр хийж буй. Ийм үед энэ сэдвээр нээлттэй сонсгол хийж, Монголын талын байр суурийн талаар ил задгай ярих нь сөрөг нөлөө үзүүлнэ.

Гуравдугаарт, Оюутолгой нь эдийн засаг, бизнесийн том төсөл байхын зэрэгцээ хэмжээ, чиглэл, ач холбогдол зэргээрээ гуравдахь хөршийн ХО, манай улсын аюулгүй байдал, хөгжилтэй шууд холбоотой тул үүнийг олон зуун хүн оролцсон нээлттэй сонсголоор бус, огт өөр бүрэлдэхүүн, агуулга, хэлбэрээр хаалттай хэлэлцэх нь манай улсын язгуур эрх ашигт илүү нийцнэ гэж үзэж буй. УИХ-ын зарим улстөрчид ямар арга хэмжээ хийх нь тэдний ухамсар, эрхийн асуудал. Тэр арга хэмжээнд нь очих эсэх нь иргэн миний ухамсар, эрхийн асуудал. Болгооно уу.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *