улс төр

ЕРӨНХИЙ САЙДЫН ТОМИЛГОО, ХЗДХ-ИЙН ХАЛАА СЭЛГЭЭ ХАР ДАРСАН ЗҮҮД МЭТ 1937 ОНЫГ САНАГДУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

УИХ-ын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ХЗДХ-ийн сайдад Б.Энхбаярыг томилж байгаа захирамжаа гаргаснаар монголчууд цоо шинэ ХЗДХ-ийн сайдтай болсон. ХЗДХ-ийн сайд болох юм бол нүүрсний хулгайгаар зогсохгүй улс оронд нүүрлээд буй бусад хулгай, хууль бус үйлдлүүдийг илрүүлж, таслан зогсооно хэмээн мэдэгдээд байсан тэрбээр ажлаа авсан даруйдаа ЦЕГ-ын дарга, бригадын генерал Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүний хийх халаа сэлгээ үүргээр эхэлж, түүгээр дуусахгүй гэх таамгийг үүсгэж орхилоо.

Тэрбээр ажлын гараагаа ЦЕГ-ын даргыг халснаар эхэлж, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн үед томилогдсон албан тушаалтнуудыг солихоор төлөвлөж буй тухай албан бус мэдээлэл байна. Тодруулбал ХЗДХЯ-ны харьяа байгууллагуудын удирдлагууд ч мөн ар араасаа солигдоно гэсэн үг.

Халаа солио, хатуухан хэлэхэд хонзогнолын золионд  ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ж.Бямбасүрэн, Гадаадын иргэн харьяатын дарга, хурандаа Н.Ууганбаяр, Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, АТГ-ын дарга З.Дашдаваа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх  нь бараг л тодорхой болж.

Гэвч Хуульзүйн сайд маань хууль ёсны дагуу аж төрж, ажиллаж амьдрагч мөн үү гэх асуултын хариуг энэ янзаараа үргэлжилбэл эгнэгт тодорхойгүй үлдэх бололтой.  Олон нийтэд УИХ-ын даргаа алуурчин хэмээн ил цагаан мэдэгдэж, нотолгоо баримт нэхэхээр гадаадын мэдээллийн сайтын эх сурвалжийг дурьдаж байсан Ерөнхйи сайд Г.Занданшатарт итгэх  итгэл ч алга. Мэдээж түүний гар хөл гэж шууд ил цагаан харагдаж буй Б.Энхбаярт ч найдалтгүй. Энгийнчилбэл  104 жилийн түүхтэй МАН-ын доторх идээ бээр, сад тавьж, бүлэглэлүүүдийн сөргөлдөөн нь зодоон  болж, 1937 оны хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр давтагдах уу гэх айдас нийгэмд нэгэнт бий болчихлоо. Ард нь байгаа хүн айх ч эмээх ч үгүй их хурлыг тараах нь гэх  хардлага ч төрөөд байна.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *