Month: February 2026

ИЛОН МАСКИЙН ХӨРӨНГӨ 800 ТЭРБУМЫГ ДАВЖЭЭ

SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа Америкийн бизнес эрхлэгч Илон Маск 800 тэрбум ам.доллароос давсан хөрөнгөтэй түүхэн дэх анхны хүн болжээ.  Forbes сэтгүүлд мэдээлснээр, SpaceX, xAI компаниудыг нэгтгэх хэлцлийн хүрээнд хоёр компанийн нэгдлийг 1.25 их наяд ам.доллароор үнэлснээр И.Маскийн хөрөнгө 84 тэрбум ам.доллароор…

МОНГОЛ ТАМИРЧДЫН ГОЁЛ

Италийн Милан-Кортина хотод болох өвлийн XXV олимпын наадмын нээлтэд өмсөх Монголын тамирчдын гоёл дэлхий нийтийн анхаарлын төвд байна. “Гоёл Кашмер”-ын хувцсыг олон улсад анх танилцуулсан цагаас л загварын мэргэжилтнүүд төдийгүй олимпод оролцох бусад орныхны харааг булаасан. Олимпын нээлт, хаалтын ёслолын хувцас нь тухайн…

Б.БАТБААТАР: БОГДХАН УУЛЫН ГАЗАР НУТГИЙГ НИЙСЛЭЛД ШИЛЖҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ

 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар  Богдхан уулын дархан цаазат газарт үүссэн нөхцөл байдлын талаар  мэдээлэл хийжээ. Тэрбээр “Хамгаалалтын захиргаанаас албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж, газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах санал гаргасан. Үүний үндсэн дээр Байгаль орчин, уур…

АЛТ, МӨНГӨНИЙ ҮНЭ ОГЦОМ УНАЖЭЭ

Даваа гарагт буюу өчигдөр болсон арилжаагаар алт ба мөнгөний үнэ үргэлжлэн унажээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн сангийн захирлын албан тушаалд Кевин Уоршийг нэр дэвшүүлсний дараа Хойд Америкийн хамгийн том санхүүгийн дериватив зах зээл болох CME…

УЛСЫН ХЭМЖЭЭНД 50 ГАРУЙ СУМ ЗУДТАЙ БАЙНА

 Улсын хэмжээнд 11 аймгийн 56 сумын нутгаар цагаан зудтай байгааг ЦУОШГ-аас мэдээллээ. Цасны зузаан, нягт, агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн зудын байдлыг үнэлэхэд Өвөрхангайн Сант, Баянгол сумын нутгаар төмөр буюу шилэн зудын нөхцөл байдал үүсжээ. Увсын Ховд, Түргэн, Малчин,…

Х.НЯМБААТАРЫГ НУХАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БУЮУ ЗОХИОГЧИЙН ЭРХ

Хотын дарга Х.Нямбаатарыг намнах ажиллагаа өнгөрөгч 14 хоногийн турш эрч хүчтэйгээр өрнөж, цахим орчноор дамжуулан ард иргэдийн тархи толгойг цэмбийтэл угаах төсөл эхэлсэн нь мэдэгдэж байв. 386 жилийн түүхтэй Монгол Улсын нийслэлийг удирдаж байсан дарга, захирагч нарын дунд мань эр…

НҮБ САНХҮҮГИЙН ХУВЬД ДАМПУУРАХАД ОЙРХОН БАЙНА ГЭЛЭЭ

 НҮБ санхүүгийн хувьд дампуурах эрсдэлд орсныг тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришээс гишүүн орнуудад илгээсэн захидалдаа сануулан дурдсан байна.  Лхагва гарагт илгээсэн уг захидалд “гишүүн улсууд татвараа төлөөгүй, мөн зарцуулаагүй мөнгийг буцаан олгодог санхүүгийн дүрэм журмаас үүдэн ноцтой…

АЛТНЫ ҮНЭ 5600 АМ.ДОЛЛАРЫГ ДАВАВ

Чикагогийн CME таваарын биржид өчигдөр болсон арилжаагаар хоёрдугаар сард нийлүүлэх унц алтны үнэ 5 626.8 ам.долларт хүрчээ.  Өнгөрсөн долоо хоногийн эхээр алтны үнэ анх удаа 5000 ам.долларын босгыг давж, долоо хоногийн хугацаанд 10 гаруй хувиар өсжээ. Харин 2026 он гарснаас хойш 27 гаруй…

“ХУВАНЦАРЫН ХЭРЭГЛЭЭГ БАГАСГАЯ” АЯН ЭХЭЛЛЭЭ

 БОУАӨЯ-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “Хуванцрын хэрэглээг багасгая” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшил хамтран аяныг эхлүүллээ. Энэ санаачлагад хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь багасгах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж…