Month: February 2026

БҮХ НАСААРАА ХОРИГДОХ ЯЛ АВСАН ЮН СОК ЁОЛИЙН ЗАХИДАЛ

Эрхэм хүндэт ард иргэд ээ! 12 дугаар сарын 3-ний онц байдал зарлах тухай миний гаргасан шийдвэр нь зөвхөн улс орон, ард түмний төлөө байсан юм. Тэрхүү шийдвэрийг гаргасан миний чин сэтгэл зорилгын тухайд би өнөөдөр ч огтхон ч өөрчлөгдөөгүй байр…

МОНГОЛЫН ӨВӨЛ 60.000 ЖУУЛЧИН ЗОРЬЖ ИРСЭН НЬ ДНБ-ИЙ 10 ХУВИЙГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААС ОЛОХ БОЛОМЖТОЙГ ХАРУУЛЛАА

 Монгол Улсад 2026 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 60,638 жуулчин зорин иржээ. Жуулчдыг улсаар авч үзвэл хөрш орнууд болон Зүүн Азийн зах зээлүүд тэргүүлж, Европ болон Америк тивээс ирэх жуулчдын тоо тогтвортой нэмэгдэж байна. Түүнчлэн аялал жуулчлалын салбарынхан…

ТӨРИЙН ХАН ХУУРЧААР Ц.СОЁЛ-ЭРДЭНЭ ТОМИЛОГДЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нар төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд МУСТА, ерөөлч, магтаалч Ц.Соёл-Эрдэнийг хүлээн авч уулзан Төрийн хан хуурчаар үе залгамжуулан томилжээ. Төрийн хан хуурч, МУСТА, ерөөлч, магтаалч Ц.Соёл-Эрдэнэ төр улс төвшин, түмэн олон амгалан жаргалантай байхыг бэлгэдэн “Морины явдал” аялгуу, “Төр…

ТРАМП СУУРЬ ТАРИФАА 15 ХУВЬ БОЛГОНО

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп олон улсын хэмжээнд ногдуулах тарифыг 10 хувиас 15 хувь болгон нэмэгдүүлнэ гэж мэдэгдлээ. АНУ-ын  Дээд шүүх өмнөх тарифуудыг 6–3 саналын харьцаагаар хүчингүй болгосны дараа Трамп 1974 оны Худалдааны тухай хуулийн 122 дугаар зүйлийг ашигласан байна. Энэ…

ПЕРУГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ АВЛИГЫН ХЭРГЭЭР ОГЦОРЛОО

Перу улсын хууль тогтоогчид ерөнхийлөгч Хосе Жериг Хятадын бизнес эрхлэгчтэй холбоотой авлигын хэрэгт буруутгаж, албан тушаалаас нь огцрууллаа. Ийнхүү тус улсын хууль тогтоогчид дараалан гурав дахь ерөнхийлөгчөө огцруулж байна. Ерөнхийлөгчийг огцруулах саналыг Мягмар гаригт өргөн барьжээ. Тус саналыг 75 хууль…

X БОГД ДЭЭДИЙН НОМЫН АНХНЫ АЙЛДВАРАА АЙЛТГАЛАА

Гал морин жилийн шинийн хоёрны балжиннямтай билэгт сайн өдөр Монголын Бурханы шашны тэргүүн Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт дээдэс МБШТ- Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд морилж лам хуврагуудын хүсэлтээр дээдийн номын анхны айлдвараа айлдлаа. Мөн лам хуврагууд Богд гэгээндээ мөргөн золгов….

Ү.САЙНЗАЯА: МОРИН ХУУРЫГ ХИЙЛ, ТӨГӨЛДӨР ХУУР ШИГ ДЭЛХЙИН ХӨГЖИМ БОЛГОХЫГ МӨРӨӨДДӨГ

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн зарлигаар БНХАУ-ын ӨМӨЗО-ы морин хуурч, судлаач, Япон улсын Токио Фүжи их сургуулийн дэд профессор Ү.Сайнзаяаг “Алтан гадас” одонгоор 2025 оны 12 дугаар сард шагнажээ. Түүнийг Улаанбаатар хотод саяхан ирж шагналаа гардаж авсны дараа хэдэн хором…

ВЬЕТНАМ УЛС STARLINK-Д ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖЭЭ

Вьетнам улс SpaceX-ийн Starlink үйлчилгээнд албан ёсоор зөвшөөрөл өглөө. Гэхдээ нэг чухал нөхцөлтэй. Тодруулбал, улсын хэмжээнд ажиллах Starlink төхөөрөмжийн тоог 600,000-аас хэтрүүлэхгүй гэж тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, Starlink ажиллаж болно. Гэхдээ хязгаартай. Яагаад ингэв? Вьетнам ~100 сая хүн амтай том…

ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Өнөөдөр Завханы зүүн, Говь-Алтайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 21-нд төв, говь болон…

ШИ ЖИНЬПИН: АФРИКИЙН БАРААНД НОГДУУЛСАН ГААЛИЙН ТАТВАРЫГ ТЭГЛЭНЭ

Африкийн улсуудын бараанд ногдуулж буй гаалийн татварыг дангаараа тэглэхээр Хятад улс төлөвлөж байгаа тухай Caixin цахим хуудсанд мэдээлснийг Kazinform агентлаг эш татан дамжууллаа. Энэ сарын 14-15-ны өдрүүдэд Аддис-Абеба хотод болсон Африкийн Холбооны 39 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг тохиолдуулан БНХАУ-ын…