дэлхийн анир

ОЛИМПООС 10 АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН АНХНЫ ТАМИРЧИН

Норвегийн цаначин Йоханнес Клебо өвлийн Олимпын наадмаас 10 алтан медаль хүртсэн анхны тамирчин боллоо. Өчигдөр болсон эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын багийн спринт төрөлд тэрбээр Эйнар Хедегарын хамт түрүүлжээ. Түүнээс өмнө биатлонч Уле-Эйнар Бьёрндален, мөн цаначин Бьорн Дэли, Марит Бьёрген нар (тус…

ЭПШТЕЙНИЙН ХАВТАСТ ХЭРЭГТ НЭР НЬ ДУРДАГДСАН АЛДАРТНУУД

Жеффри Эпштейний хавтаст хэрэгт нэр нь дурдагдсан 300 гаруй алдартнуудын жагсаалтыг нийтэлсэн тухай АНУ-ын Хууль зүйн сайд, ерөнхий прокурор Пэм Бонди мэдэгдсэн байна. Энэ тухай Fox News телевиз Конгрессын гишүүдэд илгээсэн сайдын захидлаас эш татан мэдээлжээ. Уг захидалд АНУ-ын Хууль…

КЕЙР СТАРМЕР: ЕВРОП ТУЛАЛДАХАД БЭЛЭН БАЙХ ЁСТОЙ

Ард иргэд, үнэт зүйл, амь амьдралаа хамгаалахын тулд Европ байлдахад бэлэн байх ёстой гэж Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер Бямба гаригт /2026.02.14/ Мюнхены Аюулгүй байдлын бага хурлын үеэр хэллээ. Батлан хамгаалах үүрэг амлалт өгөхийн цагт тив өөрөө “хөл дээрээ…

ЭНЭТХЭГ: ХУУЛЬ БУС КОНТЕНТОО ГУРВАН ЦАГИЙН ДОТОР УСТГАХ ҮҮРЭГТЭЙ

Энэтхэг улс цахим сүлжээний компаниуд хууль бус контентыг мэдэгдэл авснаас хойш гурван цагийн дотор устгах шинэ журам баталжээ. Өмнө нь энэ хугацааг 36 цагаар тогтоосон байв. Шинэчилсэн журам хоёрдугаар сарын 20-ноос хэрэгжих бөгөөд Meta, YouTube, X зэрэг томоохон платформуудад үйлчлэхээс гадна хиймэл…

КИМ ЖӨН УН ЗАЛГАМЖЛАГЧААРАА ОХИНОО СОНГОЖЭЭ

 БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун өөрийн залгамжлагчаар охин Ким Жу Эг томилохоор төлөвлөж байгаа бөгөөд охиныхоо байр суурийг бэхжүүлэх алхмуудыг хийж байна гэж Reuters агентлаг Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны (NIS) мэдээллийг эш татан бичжээ.  Ким Жу Э ойрын үед…

ПОРТУГАЛИ ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДИЙН ХЭРЭГЛЭЭГ ХЯЗГААРЛАХ ХУУЛЬТАЙ БОЛЛОО

Португал улсын парламент өчигдөр 13-16 хүртэлх насны хүүхдүүдийг нийгмийн сүлжээнд нэвтрэхдээ асран хамгаалагчийн зөвшөөрөл заавал авах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Энэ нь хүүхдүүдийн хэрэглээг хязгаарлах чиглэлээр Европт хийж буй анхны томоохон эрх зүйн зохицуулалтуудын нэг болж байна. Эрх баригч…

КИР СТАРМЕР: ЭНЭ УЛСЫГ ӨӨРЧЛҮҮЛЭХ ГЭЖ ӨГСӨН МАНДАТЫГ БИ ХЭЗЭЭ Ч БУЦААЖ ӨГӨХГҮЙ

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ. Америкийн бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейнтэй холбоотой байсан нь ил болоод буй Питер Мандельсоныг АНУ-д суух Элчин сайдаар томилсонтой нь холбоотойгоор түүнийг огцрохыг шаардаж байгаа юм. П.Мандельсоныг К.Стармер Вашингтонд суух Элчин…

УЛСТӨРЧИД ХАЛДЛАГА, ДАЙРЛАГАД ӨРТӨХ НЬ ИХЭСЧЭЭ

Дэлхий даяар улс төрчид халдлага, айлган сүрдүүлэлт, дарамт доромжлолд өртөх нь эрс нэмэгдэж байгаа тухай Олон улсын парламентын холбооноос (ОУПХ) лхагва гарагт танилцуулсан судалгаанд дурджээ. Уг судалгааг өнгөрсөн онд дэлхийн 80 гаруй орны хууль тогтоогчдын дунд явуулсан байна. Үүнээс Аргентин, Бенин,…

ОХУ-Д WHATSAPP-ЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ХЯЗГААРЛАВ

ОХУ-ын эрх баригчид “Meta Platforms” компанийн эзэмшдэг “WhatsApp” аппликейшнийг тус улсын интернэт зохицуулах байгууллагын цахим лавлах жагсаалтаас хассан тухай “Financial Times” сонинд лхагва гарагт мэдээлжээ.  Орост саяхныг хүртэл 100 сая гаруй хэрэглэгчтэй байсан уг мессенжерийн үйлчилгээг ийнхүү хязгаарлаж байна. Өнгөрсөн…

ОРОС АМЕРИКИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААНЫ ИРЭЭДҮЙ БҮРХЭГ БАЙНА

Оросын тал АНУ-тай хамтран ажиллахад нээлттэй хэвээр байгаа боловч хоёр орны эдийн засгийн харилцаанд нааштай хэтийн төлөв харагдахгүй байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров даваа гарагт “TV BRICS” мэдээллийн сүлжээнд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ “АНУ дэлхийн эдийн…