дэлхийн анир

ГАЗЫГ СЭРГЭЭН БОСГОХОД 70 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ШААРДАГДАНА

Газын зурвасыг сэргээн босгоход 61 тэрбум евро шаардлагатай болно, гэхдээ хүлээн авах санхүүжилтийн хэмжээнээс сэргэн босголтын явц хамаарна гэж НҮБ мэдэгдлээ.  Гал зогсоосны дараа аль болох ойрын хугацаанд сэргээн босголтын ажлыг эхлүүлэхийг тус байгууллага уриалсан байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Палестинд…

ХЯТАДЫН ӨМНӨД ЦЭРГИЙН ТОЙРГИЙН КОМАНДЛАГЧ ГЕНЕРАЛ ВУ ЯНАН БАРИВЧЛАГДЖЭЭ

Хятадын цэргийн таван том тойргийн (Зүүн, Баруун, Өмнөд, Хойд, Төв) бүх командлагч генералууд авлигын хэргээр саатуулагдан шалгагдаж байна. Баруун тойргийн командлагч Ван Хайжиан гуравдугаар сард “алга болсон”. Зүүн тойргийн командлагч Лин Шяньян гуравдугаар сард “алга болсон”. Төвийн тойргийн командлагч Ван…

МАДАГАСКАРЫН АРМИ ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ ГАРТАА АВЧЭЭ

Мадагаскарын цэргийнхэн төрийн эрх мэдлийг цэргийн зөвлөлийн хяналтад шилжүүлснээ зарлажээ. Тус зөвлөлд цэрэг, жандарм болон үндэсний цагдаагийн төлөөлөл багтсан байна. Энэ үйл явдал Мадагаскарын Ерөнхийлөгч Андри Разуэлина хилийн чанад руу зугтан гарсан тухай мэдээлэл гарснаас нэг хоногийн дараа болж байна….

АНУ БУРУУ ЗАМААР ЗАМНАВАЛ ХЯТАД УЛС ХУУЛЬ ЁСНЫ ЭРХ АШГАА ХАМГААЛНА

Хятадын газрын ховор элемент болон холбогдох бүтээгдэхүүнүүдийн экспортод хяналт тавих арга хэмжээ бол хууль ёсны арга хэмжээ юм гэж БНХАУ-ын Худалдааны яам өнөө өглөө мэдэгдээд, санал зөрөлдөөнийг яриа хэлэлцээний замаар зохицуулахыг АНУ-ын талд уриалжээ.  Хятадын тал хариуцлагатай орны хувьд дэлхийн…

НОБЕЛИЙН ЭНХ ТАЙВНЫ ШАГНАЛЫГ ВЕНЕСУЭЛИЙН УЛСТӨРЧИД ОЛГОЖЭЭ

Венесуэлийн улстөрч, сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадог энэ оны Нобелийн Энх тайвны шагналын эзнээр тодрууллаа. Мариа Корина Мачадод “Венесуэлийн ард түмний ардчилсан эрхийг хамгаалахын төлөөх эцэлт цуцалтгүй зүтгэлийнх нь төлөө, мөн дарангуйлагч дэглэмээс ардчилал руу шударга, тайван замаар шилжихийн төлөөх тэмцлийг үнэлэн”…

ӨНӨӨДӨР ЦААЗААР АВАХ ЯЛЫН ЭСРЭГ ДЭЛХИЙН ӨДӨР

ЦААЗААР АВАХ ЯЛЫГ ХАЛАХ ҮНДЭСЛЭЛҮҮД 1. Цаазаар авах ял гэмт хэргийн гаралтыг бууруулдаггүй. Нийгэм оюун санааны хувьд доройтолд орсон нөхцөлд гэмт хэргийн гаралт нэмэгдэж, эрүүгийн нөхцөл байдал хүндэрдэг нь зүй тогтол юм. Иймд төр иргэнээ хамгаалж чадаагүйн төлөө, гэмт хэргийг…

ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ ӨСӨЛТИЙН ТӨСӨӨЛЛИЙГ АХИУЛЖЭЭ

Дэлхийн худалдаа 2025 онд 0.9 хувиар өснө гэж наймдугаар сард таамаглаж байсан Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/ мягмар гарагт уг үзүүлэлтийг 2.4 хувьд хүргэж ахиулжээ. Харин 2026 оны таамаглалыг 1.8 хувиас 0.5 хувь болгон бууруулсан байна.  Тус байгууллагаас гаргасан Дэлхийн худалдааны төлөв, статистикийн…

АЛТНЫ ҮНЭ 4000 АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ

Геополитик, эдийн засгийн тодорхойгүй байдал, Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүг бууруулах гэж буйтай холбоотойгоор алтны үнэ анх удаа унц нь 4000 ам.долларт хүрчээ. Тодруулбал, АНУ-ын Төв банк алтны томоохон худалдан авалт хийж, ам.долларын ханш унасан тул хөрөнгө оруулагчид алтны арилжаанд гол төлөв…

АНУ, КАНАДТАЙ ХАМТРАН “АЛТАН ДЭЭВЭР” БАЙГУУЛНА

 АНУ, Канад хоёр улс Америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах шинэ цогцолбор болох “Алтан дээвэр”-ийг (Golden Dome) байгуулахаар хамтран ажиллаж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Канадын Ерөнхий сайд Марк Карнитай Цагаан ордонд уулзахынхаа өмнө сэтгүүлчдэд мэдэгджээ.  “Бид нягт хамтран ажиллаж байгаа асуудлуудын…

ФИЗИКИЙН САЛБАРЫН НОБЕЛИЙН ШАГНАЛТНУУД ТОДОРЛОО

Их Британийн эрдэмтэн Жон Кларк, Америкийн эрдэмтэн Жон М.Мартинис, Францын эрдэмтэн Мишель Х.Деворе нар нүдэнд үл үзэгдэх квант механикийн хонгил болон цахилгаан хэлхээн дэх энергийн квантчиллыг нээснийнхээ төлөө энэ оны физикийн салбарын Нобелийн шагналыг хүртэхээр боллоо. Стокхолм дахь Каролины хүрээлэнгийн…