Намын дарга О.Цогтгэрэл дараах мэдээллийг өгөв.
-Бид өнөөдөр хоёр асуудлыг хэлэлцлээ. Улсын төсвийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Иймд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд бидэнд мэдээлэл өглөө. Засгийн газраас ирэх оны төсвийг төрийн оролцоог бууруулж, татвар багасгасан гэж тайлбарладаг. Манай бүлгээс ажлын хэсэг гарч, төсвийг задлан шинжилж байна. Б.Түвшин гишүүн энэ асуудлыг хариуцсан.
Төсвийн нийт орлого 33 их наяд төгрөг гэсэн ч үүнд багтаагүй ажлууд их. Монголбанканд 7 их наядын алдагдал үүссэн. Энэ төсвийн шинжтэй.
Хөгжлийн банк, төрийн өмчит ААН-үүдийг мөн харах хэрэгтэй. Гэтэл УИХ-д их гоё төсөл оруулдаг. Засгийн газар Монгол өндөр татваргүй гэдэг. Бодит байдал дээрээр татвар+хураамж+шимтгэл авдаг. Энэ бүхнийг нийлүүлэхээр Монгол татварын ачаалал өндөртэйд ордог тул татварыг бууруулах ёстой. НӨАТ-ыг 20 мянган төгрөг авдаг байсныг 50 мянгад хүргэнэ гэв. Энэ шинэчлэл хангалтгүй. Гэвч төсөвт бодлогын өөрчлөлт харагдахгүй байна.
С.Ганбаатар гишүүний өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хувь хүний асуудал биш тул бид 9хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан шалгана. Хуулийн мухардалд орчихсон. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нартай холбоотой шүүхийн шийдвэр мөн гарлаа. Парламентын дархлаа хаана байна вэ? гэв. Энэ сарын 19-ний 15.30 цагийн орчимд АТГ-ын н.Балдандорж, н.Батмөнх нарын хоёр мөрдөгч Төрийн ордонд ажилладаг нэр бүхий албан тушаалтны нэр дээр нэг удаа нэвтрэх зөвшөөрөл авч орж ирээд, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд бичлэг хийн орж, гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.
Үүнийг эсэргүүцэн, УИХ-ын гишүүн Б.Жаргалан баасан гарагт мэдэгдэл хийсэн. УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр “УИХ-ын гишүүний дархан эрх нь нэг хувь хүний асуудал биш. Хэрэгт орооцолдоод хамгаалуулах гэсэндээ үүнийг ашигладаггүй. УИХ аль нэг бүлгээс айлгүйгээр үгээ хэлэг гэж энэ эрхийг олгодог. Иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө үгээ хэл гэж энэ эрхийг олгосон. Дарангуйлагч уранаар Монголыг хордуулах гээд байна. Төрийн өмчит компанийн захирлаар найз нөхдөө томилчхоод 22 их наяд төгрөгийн алдагдалд оруулчихсан. Энэ бол авлига мөн.
Саунаас хууль хяналтын байгууллагыг дураараа удирдаж болохгүй гэж би хэлсний төлөө намайг АТГ шалгаж байна. Энэ үгийг хэлэх эрхийг надад ард түмэн өгсөн. Дарангуйллын өмнө дуугүй байх нь дарангуйлалтай адил гэмт хэрэг юм. Махатма Гандигийн хэлсэн үгийг сануулъя. ” гэв.





