Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Засгийн газарт эрүүл мэндийн даатгалын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/ЭМДЕГ/ын даргатай хамтарч ажиллахгүй гэдгээ мөн хэллээ.
Агентлагуудын даргыг томилох, халах эсэхийг Засгийн газар шийддэг. 2025 оны ЭМД-ын эхний жил үүсээд байсан 316 тэрбум төгрөгийг Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайд байхдаа төлж барагдуулсан. Ийм байхад эхний найман сарын байдлаар, 142 тэрбум төгрөгийн өртэй болсон.
Үүний цаана улсын эмнэлгүүд ААН-үүддээ 196 тэрбум төгрөгийн зардлын өртэй болсон. Үүнээс 130 тэрбум эмийн өр байна. Ингээд эмийн газрууд эмээ нийлүүлэхээ болих нөхцөл үүсээд байна. Санхүүжилтээ ялгаж өгдөг зүйл ажиглагдсан. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга С.Энхболдыг огцруулах асуудлыг Ерөнхий сайдад уламжилж дараагийн хүнийг сонгон шалгаруулах үйл явцыг эхлүүлнэ. Дараа нь тогтолцоог сайжруулах дээр анхаарлаа хандуулна” гэЖ ӨЧИГДӨР зАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНЫ ДАРАА МЭДЭГДСЭН ЮМ.





