нийгэм, соёл

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДАШТ ЭХЭЛЛЭЭ

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, эмэгтэйчүүдийн 36 дахь удаагийн ДАШТ Хорватын Загреб хотод эхэлжээ. 550 гаруй тамирчин оролцох энэхүү тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 86, 125 кг-ын жингийн барилдаан болно.

Дээрх дөрвөн жинд манай улсаас Т.Түвшинтулга, Т.Тулга, Н.Батбилгүүн, М.Лхагвагэрэл нар дэвжээнд гарч, Монголын тамирчдын салхийг хагална.

ДАШТ-ийг Монголд “Боловсрол” телевизээр албан ёсны эрхтэйгээр эх орон даяар шууд дамжуулах бөгөөд хэсгийн барилдаан 16:30, медалийн төлөөх барилдаан 23:00 цагаас эхэлнэ. Манай улс чөлөөт бөхийн ДАШТ-д 1963 оноос оролцож эхэлсэн бол 1967 онд анхны медалиа авч байжээ. Тэр цагаас хойш долоон алт, 28 мөнгө, 44 хүрэл, нийт 79 медаль авсан байна.  

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *