Непал бол бидний эх орон. Бид энд төрж, өсөж, хүмүүжсэн. Эх орон биднээс шударгаар хөдөлмөрлөж, эх орноо илүү сайн сайхан хөгжүүлэхийг хүсэж байна. Харин бид юу хийж байгааг хараач. Бид ажилгүйдлийн гав дөнгөнд уягдаж, эх орноосоо зугтаж, харийн улсыг зорих мөрөөдөлтэй амьдарч байна.
Улс төрийн намуудын хувиа хичээсэн байдал, аалзны тор шиг тархсан авлигын сүлжээ, бидний ирээдүйн гэрлийг унтрааж байна. Залуучууд аа тэмц. Бид өөрчлөлтийн бамбарыг асааж чадна. Хэрэв бид дуугарахгүй бол өөр хэн дуугарах юм бэ. Хэрэв бид тэмцэхгүй бол өөр хэн тэмцэх юм бэ. Хэрэв бид улс орноо бүтээхгүй юм бол өөр хэн бүтээх юм бэ.
Бид бол харанхуйг гэрэлтүүлэх түүдэг гал. Бид бол шударга бус зүйлстэй тэмцэж, хөгжлийг авчрах шуурга. Бидний өвөг дээдэс энэ улсыг бидэнд үлдээхийн төлөө цусаа урсгаж ямар түүх туулсныг бүү март. Бид улсаа худалдаж, улсаа сүйрүүлж болохгүй. Бид бол гал. Бид бүх гутралыг шатаан арилгаж чадна. Бидэнд одоо эх зориг л хэрэгтэй. Бид чадна, одоо л бид шийдэх ёстой.
Бид гутралынхаа харанхуйд живэх үү, эсвэл найдварын нар шг мандах уу. Бид сонгох ёстой. Бид энэ улсыг өөрччччлөх үү, эсвэл гав дөнгөнд нь орхих уу. Бирэндра хаан “ Би үхсэн ч эх орон минь амьд байг” гэж хэлсэн байдаг. Залуусаа энэ үгийг зүрх, сэтгэлдээ тээж, түүхэнд үлдэх өөрчлөлтийг бүтээцгээе. Непал бол бидний эх орон. Бидний эх орны ирээдүй бидний гарт байна.





