Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж (Монгол багш) 2025 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо хүрэлцэн ирж сүсэгтэн олонтой уулзаж, айлдвар айлдана.
Есдүгээр сарын 13-ны өглөө 09:00 цагт Өмнөговь аймгийн Бурхан шашны төв Маанийн хийд дээр бурхан шашны айлдвар айлдаж, лам хуврага, сүсэгтэн олонтой уулзана.
Мөн 14:00 цагт аймгийн Хөгжимт жүжгийн театрт насны авшиг хайрлах ёслол үйлдэнэ. Сүсэгтэн олон та бүхнийг оролцож буян хураахыг Өмнөговь аймгийн Бурхан шашны төв Маанийн хийдээс урьж байна.





