эдийн засаг

УУЛЫН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРЭЭС УУЛ МЕТАЛЛУРГИЙН ҮЙЛДВЭР ХҮРТЭЛ…

Эрдэнэт үйлдвэр бол Монголын Үндэсний уул уурхайн түүх судар, энэ цагийн Монголын Үндэсний эдийн засгийн тулгуур багана, Монголын Үндэсний инженерүүдийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан бүтээн байгуулалт. Ийнхүү онцлохын учир та бид Эрдэнэтийн үйлдвэрлэлийн технологийн ахиц дэвшил, хүнд хүчрийг үүрч дүүрч яваа мэргэжилтнүүд, инженерүүдийн санаж бодож зорьж зүтгэж явааг тэр бүр мэддэггүй, хөрөнгө мөнгө шамшигдуулдаг газар гэсэн нийтлэг төсөөлөлтэй явж иржээ.

1976 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Нунтаглан баяжуулах хэсгийн суурийг цутгаснаар Баяжуулах үйлдвэрийн барилгын ажил эхэлсэн юм. 1978 оны есдүгээр сарын 22-нд Нунтаглан баяжуулах хэсгийн технологийн дамжлагын эхний ээлж, 12 дугаар сарын 14-нд хүдрийн том, жижиг, дунд бутлуурыг хүлээн авснаар Баяжуулах үйлдвэр байгуулагдсан түүхтэй.

Баяжуулах үйлдвэр гэдэг нь технологийн горим хангасан зэс-молибдены хүдрийг бутлах, нунтаглах, хөвүүлэн баяжуулах, шүүн хатаах, ачих, хаягдал хуримтлуулах гэсэн үндсэн технологийн нарийн бүтэц, зохион байгуулалттай дамжлагын дагуу боловсруулдаг Эрдэнэтийн уурхайн үйлдвэрлэлийн нарийн мэргэжлийн түлхүүр нэгж байдаг.

Баяжуулах үйлдвэр нь 1980 оны зургадугаар сард II ээлж, 1981 оны хоёрдугаар сард III ээлж, мөн оны зургадугаар сард IV ээлжээ хүлээн авч, 1983 онд 16.3 сая тонн хүдэр боловсруулах төслийн хүчин чадалдаа хүрсэн. Улмаар 1989 онд V ээлж, 1994 оны гуравдугаар сард VI ээлжийг ашиглалтад оруулсан. Жил бүр төслийн хүчин чадлаа нэмэгдүүлснээр 2019 онд 32 сая 200 мянган тонн хүдэр боловсруулсан. Өнөөдрийн байдлаар хүдэр бэлтгэх технологийн хоёр шугам ажиллаж байгаагаас нэг дэх шугам нь жилд 19.8 сая.тн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Хоёр дахь шугам нь 18.2 сая.тн хүдэр хүлээн авах хүчин чадал бүхий өөрөө нунтаглах хэсэг юм. Хүдэр боловсруулах жилийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэхээр зорилт тавин ажиллаж байгаа.

Эрдэс баялаг олборлож ашиглаж байгаа уурхайнууд олборлож байгаа эрдэсийн үнэ хүдэр дэх эзлэх хувь онцлог олборлох технологи зардал зэргээс хамаарч бүх баялгаа 100 хувь бүрэн гүйцэд олборлодоггүй олборлолтын зардлаа төлөхгүй ашиг багатай хэсгийг нь үлдээдэг юм байна. Зэсийн хувьд хүдэр дэх хувь нь 3.5 орчимоос доош байх юм бол ихэнх тохиолдолд ашиггүй гэж үздэг. Эрдэнэтийн овоолгууд хэдийгээр зэстэй ч гэсэн баяжмал ялгах үйлдвэрийн аргаар боловсруулахад ашиг гарахгүй учир овоолоод үлдээсэн хэрэг.

Зэсийн хувьд эзлэх хувь багатай ч гэсэн цахилгаан химийн аргаар катодын зэс ялгаж авч болох онцлогтой. Ингэж цахилгаан хими элетролизийн аргаар боловсруулахад катод дээр ялгарах цэвэр зэсийн тоо хэмжээ зарцуулсан цахилгааныхаа тоо хэмжээгээр тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл маш их цахилгаан энерги зарцуулдаг.

Зах зээлд зэсийн үнэ бага байгаа үед ялгаруулж авсан зэсийн үнэ нь ялгаруулахад зарцуулсан цахилгааныхаа үнийг төлөх боломжгүй болох тохиолдол байдаг юм байна. Зэсийг олборлож боловсруулах үнэ бараг өөрчлөгддөггүй бол харин зах зээл дээр цэвэр зэсийн үнэ өдөр хоногоор өөрчлөгдөн хэлбэлзэж байдаг гэх мэтээр баяжуулалтын хуучин технологи цаашдаа ирээдүй муутай болж Эрдэнэт маань уруудаж эхэлсэн үед тус үйлдвэрийн инженерийн баг баяжуулалтын шинэ технологийн судалгаа, усан эрчим хүчний хангамжийн судалгаагаа гүйцэтгэж, туршилтын үйлдвэрээ байгуулаад ажилууллаад эхэлжээ. Туршилтын үйлдвэр сайн үр дүн үзүүлсэн байна. Ингээд Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрээс ГМО буюу Уул металлургийн үйлдвэр болон дэвших ирээдүй гэрэлтэж, дахин 60-70 жил ажиллах боломж бүрджээ.

БАЯЖУУЛАЛТЫН ШИНЭ ТЕХНОЛОГИ УУЛ МЕТАЛЛУРГИЙН ҮЙЛДВЭРИЙГ БИЙ БОЛГОНО

Эргэн өндийж буй үндэсний уул уурхай Эрдэнэтэд энэ цагийн өнгөнд улс төрийн бус мэргэжлийн удирдлага, амин чухал шаардлагатай нь үнэн. ГОК буюу Уулын баяжуулах үйлдвэрээ тухайн үед уг үйлдвэрээ ГМК буюу Уулын металлургийн үйлдвэр болгох нүсэр ажилд Эрдэнэт үйлдвэрийн инженер гол үүрэг гүйцэтгэж буй.

“Эрдэнэт үйлдвэр”-ийг барьж эхэлж байх үед салбарын ахмадууд, тодруулбал, П.Очирбат агсан, Д.Ренчинханд тэргүүтэй хүмүүс, Эрдэнэтэд ГОК биш, ГМК байх ёстой гэж үзэлцэж байсан юм билээ. Эрдэнэтэд анхнаасаа уулын баяжуулах биш, уул металлургийн үйлдвэр байх ёстой гэж үзсэн хэрэг. Үйлдвэрийн үе үеийн ерөнхий захирлууд Эрдэнэтэд зэс хайлуулах үйлдвэр байгуулахад анхаарлаа хандуулж, ямар нэг алхам хийж байсан байдаг.

Өнөөдөр үйлдвэрийнхээ уул уурхайн мэргэжлийн багийг ахлан ажиллаж Ерөнхий инженер Т.Батмөнх өнгөрөгч 2024 онд “Зэс формирын ордын хатуулаг болон хам урвал хүдрийн баяжуулалтад нөлөөлөх нь” сэдвээр докторын зэрэг хамгаалсан 500 сая тоннын нөөцтөй Оюут ордод ажиллах Металургийн үйлдвэрийн суурь судалгаа. Өнөөдөр Эрдэнэт баяжмалаа нэг тонныг нь 3000-8000 мянган ам.долларын хэлбэлзэлд, харин металург нэг тонныг нь 20-30 мянган ам.доллар, харин металургаас бүтээгдэхүүн гаргаж эхэлбэл нэг тонныг 100 мянган ам.долларт гаргаж эхэлнэ. Металургийг үйлдвэрийн бүтээн байгуулалтыг зангидаж буй Эрдэнэтийн Ерөнхий инженер Т.Батмөнх 1989 онд улаан дипломтой 20 гаруйхан настай залуухан инженер яамны томилолт өвөртлөж ирээд талбайн цэвэрлэгчээс баяжуулалтын цехийн мастер, дарга, ерөнхий инженер хүртэл 36 жил Эрдэнэт үйлдвэртээ ажиллаж буй унаган баяжуулалтын инженер.

Эргэн өндийж буй Үндэсний уул уурхай Эрдэнэтэд энэ цагийн өнгөнд улс төрийн бус мэргэжлийн удирдага,амин чухал шаардлагатай нь үнэн. ГОК буюу Уулын баяжуулах үйлдвэрээ ГМК буюу Уул металургийн үйлдвэр болгон дэвшүүлэхэд Эрдэнэтийн монгол инженерүүд мэдлэг чадвар нэгэнт бэлтгэгджээ.

НИЙТЛЭЛЧ О.ГАНЗОРИГ

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *