Ерөнхий сайд Эрдэнэтэд шинэ орд нээгдэж, нөөц тогтоогдсон талаар хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр цацаж эхлэв. Тиймээ, Оюут гэх шинэ орд нээгдсэн, олон сая тоннын нөөц тогтоогдсон нь үнэн. Гэхдээ хэдэн жилийн өмнө тогтоогдож, ашиглалт руу шилжүүлэх ажил нь явагдаж байгаа юм. Цэвэр зэсийн үйлдвэр ч баригдаж ашиглалтад орох цаг хугацаа нь тулаад байна. Харин Ерөнхий сайд маань олон дагалдагсдаа ханаруулан шинэ ордын газар дээр очиж энд Зэсийн үйлдвэрийн суурь тавина хэмээн лайв хийж байх юм.
Удирдах түвшинд татаас, улс төрийн самууныг завшаан болгож гарч ирсэн ядмагхан рейтингтэй улс төрчийн хувьд Эрдэнэт бол пиар талаасаа авралын сэдэв мөн ойлгож байна. Гэхдээ Мөс зүсэгч Эрдэнэт, Үндэсний уул уурхайн Монгол инженерүүдийн маань амжиилтай явж ажил хэрэгт улс төрийн хар сүүдэр тусчих бий вий дээ!
Өрнөж буй үйл явцаас харахад Г.Занданшатарын пиар баг шинэ сэдвийн эрэлд гарсан бололтой юм. Буруу зүг гаргаж дээ! Одоо Эрдэнэтэд улс төрийн элдэв дуулиан шуугиан үнэхээр хэрэггүй, улс төрийн хамаарал угшилтай дээрээс тавигдах удирдлага бүр хэрэггүй. Харин мэргэжлийн удирдлага, үндэсний инженерүүдээ ажлыг нь хийлгэх л чухал байгаа билээ.
Өнөөдрөөс яг нэг жилийн өмнө Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх надад хандан ” Дүү хүү… Би 2027 он гэхэд Цэвэр үйлдвэрийн шугамаа асаагаад зогсож байж мэднэ шүү. Ер нь тэгмээр байна” гэж хэлж билээ. Энэ үг асар ихийг агуулж, асар ихийг бодогдуулсан даа, надад.





