ИНДОНЕЗИЙН ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮДЭД ОЛГОХ ТУСГАЙ ХАНГАМЖИЙГ ИРГЭДИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙН УЛМААС ЦУЦАЛЖЭЭ
Индонезын нийслэл Жакарта болон хэд хэдэн өөр хотод иргэд эсэргүүцлийн жагсаал өрнүүлж буй. Тэдний ийн жагсаж байгаа шалтгаан нь парламентын гишүүдэд сар бүр олгох тусгай хангамж, орон сууцны тэтгэмжтэй холбоотой юм. Тодруулбал парламентын гишүүдийн хангамжийг 50 сая рупи болгон нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Энэ нь тус улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 дахин их дүн. Мөн орон сууцны тэтгэмж гэж 3000 ам.доллар олгодог аж.
Иргэдийн эсэргүүцэл газар авч буй тул Индонезын ерөнхийлөгч үүнийг намжаах зорилгоор парламентын гишүүдэд олгох энэ тусгай хангамжийг цуцлах шийдвэр гаргажээ. Эсэргүүцлийн жагсаалын улмаас зургаан хүн амиа алджээ.
Гишүүдийн хангамжийг эсэргүүцэж эхэлсэн энэ жагсаалын үеэр 21 настай жолооч цагдаагийн машинд дайруулж амиа алдсаны дараа улам эрчимжсэн юм. Мөн тэд цалин нэмж, татвараа багасган, авлигын эсрэг хатуу арга хэмжээ авахыг шаардаж байна. Үүний улмаас төрийн тэргүүн нь БНХАУ руу хийхээр төлөвлөсөн айлчлалаа хүртэл цуцлахад хүрчээ.





