нийгэм, соёл

ТООН МЭДЭЭ: ЕСӨН САРЫН 1

  1. Улсын хэмээнд 2025-2026 оны хичээлийн жилд бүх түвшний 2458 боловсролын сургалтын байгууллагад 1 сая 283 мянга 986 суралцагч хамрагдаж байгаа.
  2. Энэ хичээлийн жилд 78597 хүүхэд нэгдүгээр ангид элсэж байна.
  3. “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
  4. Төслийн хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд хувийн болон улсын сургуульд нийт 296 автобусаар сурагчдад үйлчилгээ үзүүлнэ.
  5. Төрийн өмчит 5 ААНБ, алслагдсан 3 дүүргээс 76 сургуулийн 60 чиглэлд 62 автобус үйлчилгээнд явна.
  6. Сургуулийн автобусны техникийн хяналтын үзлэг, оношилгоог өнгөрөгч наймдугаар сарын 21-29-ний өдрүүдэд зохион байгуулсан байна. 
  7. Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 300 орчим мянган хүүхэд суралцана.
  8. Ерөнхий боловсролд 830 орчим мянган хүүхэд суралцах бөгөөд өмнөх жилээс 40 орчим мянгаар нэмэгдэж байна.
  9. Цаашлаад 2030 он гэхэд ЕБС-ийн сурагчийн тоо 80 мянгад хүрэх тооцоо бий.
  10. SICA судалгааны төвөөс хийсэн Монголын нийгмийн үеийн судалгаанд дурдсанаар “Манай улсын боловсролын системийн чанарыг хэрхэн дүгнэх вэ” хэмээх асуултад 2020 онд судалгаанд оролцсон иргэдийн 77 хувь нь муу гэсэн бол 2025 онд 81,5 хувь болж, 4,7 хувиар өсжээ.
  11.  Өөрөөр хэлбэл иргэд боловсролын салбарыг сүүлийн 5 жилд муудсан гэж үзэж байна.
  12. Цэцэрлэгт 1000 гаруй, ЕБС-д 3200 орчим багшийн сул орон тоо буюу дутагдал байна.
  13. 2025-2026 оны хичээлийн жилд хувийн хэвшлийн 180 гаруй сургуульд 38 тэрбумын хувьсах зардал өгнө.
  14. 2025 онд боловсролын салбартаа 4,4 их наяд төгрөг төсөвлөсөн. Энэ нь дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад 2,5 дахин өссөн үзүүлэлт.
  15. Гэхдээ төсвийн зардлын 80 хувь нь багш, ажилтнуудын цалин урамшуулалд, 10 хувь нь халаалт, үлдсэнээр нь бичиг хэрэг гэх мэт бусад жижиг сажиг зүйлд зарцуулагддаг.
  16. Шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө 15,500 хүүхдийн ширээ, сандлыг шинэчлэхээр төлөвлөсөн байсан ч хуулийн хугацаа буюу зургаадугаар сарын 1-нээс өмнө уг тендерийг амжиж зарлаагүй учраас 11 тэрбум төгрөгийг буцаан татжээ.
  17. Уг шалтгаанаар 15 сургууль, 20 цэцэрлэгийн сандал ширээ зэрэг нэн шаардлагатай байгаа эд хэрэгслийг авах боломжгүй болжээ.
  18. Хөгжлийн бэрхшээлтэй 2000 гаруй хүүхэд сургуулийн гадна буюу боловсрол эзэмшиж чадахгүй байгаа гэсэн тооцоо судалгаа байна.
  19. Дэлхийн банкны судалгаагаар нийгэм-эдийн засгийн доод бүлгийн 40 хувийн өрхийн хүүхдүүд боловсролд хоцрогдоод эхэлчихсэн байна.
  20. Энэ хичээлийн жилд зургаан сургууль гурван ээлжээр хичээллэнэ. /Баянгол дүүргийн 38-р сургууль, 141-р сургууль, Сүхбаатар дүүргийн 16-р сургууль, Эрдмийн хөтөч сургууль, Сонгинохайрхан дүүргийн 123-р сургууль, Хан-Уул дүүргийн 15-р сургууль/ 

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *