Нохойг хайрлаж, түүнтэй өдөр тутмын амьдралаа хуваалцах нь бахархал, сэтгэл ханамжийн эх үүсвэр юм. Үнэн хэрэгтээ нохойд төрсөн өдрийн үдэшлэг зохион байгуулаад зогсохгүй Нохойн өдөр гэх мэт онцгой тохиолдлуудад канидуудтай нөхөрлөснөө тэмдэглэхийг хүсдэг хүмүүс улам бүр нэмэгдсээр байна. Нохойн өдрийг тэмдэглэх олон шалтгаан бий.
Тухайлбал, Аргентинд Чионино албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан немц хоньчин цагдаагийн нохойг дурсан санадаг байх жишээний. Харин Болив улсад гэрийн тэжээвэр амьтдын ивээн тэтгэгч гэгээнтэн, өвчтэй амьтдыг халамжлахад амьдралаа зориулсан гэгээнтэн Сан Рокег нохой амийг нь аварсны дараа тэмдэглэдэг болжээ. Өөрөөр хэлбэл, улс, муж бүр нохойн хайрыг тэмдэглэдэг ба бүгд онцгой, бүрэн дүүрэн түүхтэй байдаг аж.
- Мексикт Нохойн өдрийг 2012 оноос эхлэн гуравдугаар сард тэмдэглэдэг болжээ. Эл өдөр нохойтой байхын үүрэг хариуцлагын тухай ойлголтыг нэмэгдүүлэхийг хичээдэг.
- Колумбад наймдугаар сарын 26-нд тэмдэглэдэг. Орон гэргүй нохдыг орхих, хариуцлагатай өмчлөх, тэдний нөхцөл байдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэхийг хичээдэг өдөр гэсэн үг.
- Перуд долдугаар сарын 21-нд ASPRA (Перугийн Амьтдыг Хамгаалах Нийгэмлэг) зэрэг олон холбоод нохдыг орхигдохоос урьдчилан сэргийлэхийн тулд сургаж, мэдлэгийг дээшлүүлэхийг эрмэлздэг.
- Аргентинд зургаадугаар сарын 26-нд цагдаагийн нохой Чиониногийн үхлийн дурсгалд зориулаган тэмдэглэж эхэлсэн. Энэхүү баяр нь нохой хүний хамгийн сайн найз болох агуу үнэ цэнийг танин мэдүүлэхийг эрмэлздэг.
- Боливид нохойн өдөр наймдугаар сарын 16-нд нь нохойн гэгээнтэн Сан Рокегийн өдөртэй давхцдаг агаад нохойд сайхан зоог барьж тэмдэглэдэг.
- Коста Рикад зургадугаар сарын 2-нд нохойг үрчлэх, кастрация хийх, хариуцлагатай өмчлөхийг дэмжиж, малын эмчийн үзлэгийн ач холбогдлыг сануулдаг.
- Венесуэлд 10-р сарын 4 амьтны өдрийг тэмдэглэж, амьтан, тэжээвэр амьтдыг хамгаалах үйлсийг сурталчлах зорилгоор жагсаал зохион байгуулдаг.
- АНУ-д нохойн өдрийг жил бүрийн энэ өдөр буюу наймдугаар сарын 26-нд тэмдэглэдэг агаад 2024 оноос хойш тогтмол тэмдэглэж байгаа юм байна. Эл өдөр нохойтой холбоотойхамаарадтйа олон асуудлыг хөндөж, шийддэг гэнэ дээ.





