Эрдэнэт үйлдвэр” уурхайчиддаа хагас жилийн үр дүнгийн урамшуулал олгохоор болжээ. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн шуурхай зөвлөгөөн даваа гараг бүр болдог бөгөөд хурлын төгсгөлд Ерөнхий инженер Т.Батмөнх мэдээлэл хйилээ.
Тэрбээр “2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурлаас өндөр үнэлэлт авсан Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олондоо баяр хүргэж, хагас жилийн үр дүнгийн урамшууллыг энэ долоо хоногт ажилтан бүрд олгохоор Ерөнхий захирлын тушаал гарч буй” гэлээ.
Эх сурвалж: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ





