эдийн засаг

С.БЯМБАЦОГТ: ЦАЛИН ХӨЛСНИЙ ЗАРДЛААС 60 ТЭРБУМ ОРЧИМ ТӨГРӨГ ХЭМНЭНЭ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтийн өгсөн мэдээллээр “Засгийн газрын 35 агентлагт 3353 орон тоо байсныг 9 хувиар бууруулж, орон тооны хязгаарыг 3052 болгож байна. Өөрөөр хэлбэл, агентлаг доторх газар, хэлтэс, тасаг, албадын тоог цөөлсөн. Чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор нийт орон тоог 301-ээр багасгасан. Энэ өөрчлөлтийн үр дүнд даргын тоог 54-өөр цомхотгож, цалин хөлсний зардлаас 10 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт бий болно.

Яамдын газар, хэлтсийн дарга, агентлагийн газар, хэлтсийн дарга нарыг цомхотгосноор 20 орчим тэрбум төгрөг, Үндэсний хороо, зөвлөлийг татан буулгаснар 40 орчим  тэрбум төгрөг нийтдээ 60 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт бий болж байгаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагийн бүтцийг батлахдаа тодорхой чиг үүрэг баримталж ажиллахыг үүрэг болгож байгаа. Нэг дор 9 хувийн цомхотгол хийх биш үе шаттай хийх. Тэтгэвэрт гарч байгаа, ажлаас чөлөө авсан, ажлаас гарсан орон тоог цомхотгох. Зарим шаардлагагүй бүтэц дээр ахиу цомхотгол хийх боломжийг яамдын сайд, агентлагийн дарга нарт олгож байна. Мөн агентлагууд орлогч дарга, дэд даргатай байхгүй. Хуулиар заасан бол орлогч дарга, дэд даргатай байна. Хуулиар заагаагүй бол орлогч дарга, дэд даргатай байж болохгүй.

Агентлагийн болон яамны чиг үүрэг давхцахгүй байх. Давхардалгүй, хийдэлгүй байх боломжийг бүрдүүлнэ гэсэн юм.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *