дэлхийн анир

АНУ-Д СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД…

АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ. Тодруулбал, АНУ-ын Зүүн эрэг дагуу явж буй Эрин хар салхины аюултай түвшин одоогоор II дугаар түвшинд байгаа бөгөөд салхины хурд цаашид нэмэгдэж, далайн эрэг рүү хүчтэй давлагааг үүсгэх аюултай байгаа талаар цаг уурын байгууллагуудаас сэрэмжлүүлж байна.

Үүнтэй холбогдуулан зарим бүсэд иргэдийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлэлтийг хийж эхлээд байна.

Иймд, зүүн эргийн хотуудад оршин суугаа иргэд та бүхэн анхаарал болгоомжтой байж, далайн эрэг рүү очихгүй байх, цаг уурын болон бусад холбогдох байгууллагаас өгч буй мэдээлэл, зөвлөмжийг дагаж мөрдөхийг хүсье. Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг https://www.nhc.noaa.gov холбоосоор авна уу.

May be an image of map and text that says 'AccuWeather Exclusive Forecast ERIN EYE PATH® THROUGH AUGUST 23 Positions every 24 hours ALL times EDT 2PMSAT(AUG23) PM SAT (AUG 23) 2 2PMFRI 2 PM FRI 3 2 PM WED 2 PM PMTHU THU 3 3 2 PM TUE clping G BERMUDA ATLANTIC OCEAN 2 PM MON 2 PM SUN ERIN Hurricane Erin to fluctuate in strength as dangers increase along US coast'

АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *