нэр төр

МОНГОЛЧУУД ОЛИМПЫН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН ӨДӨР

1968 оны 10 дугаар сарын 20-нд Монголчууд түүхэндээ анх удаа Мексикийн Мехико хотод болсон зуны Олимпийн XIX наадмаас чөлөөт бөхийн төрөлд Чимэдбазарын Дамдиншарав ХҮРЭЛ медаль хүртсэн юм.

Түүнээс яг 40 жилийн өмнө одоогоос 17 жилийн өмнө буюу 2008 оны наймдугаар сарын 14-ний өдөр “Бээжин-2008” зуны XXIX олимпын наадмын жүдо бөхийн төрөлд -100 кг-ын жинд Булган аймгийн Сайхан сумын харьяат Найдангийн Түвшинбаяр түрүүлж, Монгол Улсаас анх удаа олимпын алтан медальтан төрж байлаа.

Олимпийн аваргын алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаярын гаргасан амжилтууд:

2006 – Дэлхийн Оюутны аваргын хүрэл

2007 – Парисын дэлхийн цомын хүрэл

2007 – Гамбургийн дэлхийн цомын хүрэл

2007 – Ази тивийн аваргын мөнгө

2007- Чиндаогийн нээлттэй тэмцээний хүрэл

2008 – Парисын дэлхийн цомын мөнгө

2008 – Ази тивийн аваргын хүрэл2008 – Бээжин-2008 олимпийн алт

2010 – Чингис хаан дэлхийн цомын алт

2011 – Будапештийн дэлхийн цомын алт

2011 – Жежүгийн дэлхийн цомын алт

2011 – Парисын Их дуулгын мөнгө

2011 – Абу Дабигийн гран пригийн хүрэл

2011 – Ази тивийн аваргын хүрэл

2012 – Парисын Их дуулгын алт

2012 – Лондон-2012 олимпийн мөнгө

2013 – Токиогийн Их дуулгын хүрэл

2013 – Жежүгийн Гран пригийн алт

2014 – Дюсселдорфын Гран пригийн хүрэл

2014 – Жежүгийн Гран пригийн мөнгө

2014 – Инчеоны Азийн наадмын алт

2015 – Чиндаогийн Гран пригийн алт

2016 – Ази тивийн аваргын алт

2017 – Дэлхийн аваргын хүрэл

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *