нийгэм, соёл

WELCOME TO “ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН”

Үндэсний их баяр наадам болон тоглолттой үед л үүд хаалгыг нь нээдэг, бусад үед цоожтой байдаг Төв цэнгэлдэх хүрээлэнг өнгөрсөн зун анх удаа нээлттэй болгож баруун урд талын 16-р хаалгаар хүмүүс чөлөөтэй орж гарч байсан юм.

Тэгвэл өчигдрөөс наймдугаар сарын 17-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнг дахин иргэдэд нээлттэй болгож байгаа юм байна. Тодруулбал өнгөрсөн жилийн адил иргэд 16-р хаалгаар нэвтэрч үйлчлүүлэх боломжтой аж.

Иргэдийг дээрх хугацаанд 07:00-21:00 цагийн хооронд хүлээн авна. Иргэд цэнгэлдэх хүрээлэнгийн талбайг ашиглан алхалт, гүйлт хийх, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх, хүүхдүүдэд цэвэр агаарт тоглох, ахмад настанд нам гүм орчинд агаарлах боломжтой юм.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *