нийгэм, соёл

МАЛЧНЫ ХҮҮХДИЙГ ИХ СУРГУУЛЬД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРАЛЦУУЛНА

Арваас доошгүй жил мал малласан малчны нэг хүүхдийг төрийн өмчийн их сургуульд үнэ төлбөргүй сургах заалт ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ. Тодруулбал, УИХ-аас баталсан Малчны тухай хуулийн 4.2.5-т “ 10-аас доошгүй жил тасралтгүй малчнаар ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, бэлчээр, тэжээлийн чиглэлээр үнэ төлбөргүй сургана” гэж заасан юм.

Энэхүү хуулийн зохицуулалт ирэх сараас хэрэгжих бөгөөд улсын хэмжээнд хэчнээн малчны хүүхэд их сургуульд үнэ төлбөргүй суралцах вэ гэдэг судалгааг Боловсролын яам хийж байгаа аж. Санхүүжилтийн эх үүсвэрийг Боловсролын зээлийн санд тусгаж өгсөн тул асуудал үүсэхгүй юм байна.

Дээрх хуулийн зохицуулалттай холбоотойгоор Хөдөө аж ахуйн их сургуульд малчны хүүхэд үнэ төлбөргүй суралцах аж.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *