эдийн засаг

ТӨСВИЙГ ТҮМНЭЭРЭЭ ХЭЛЭЛЦЭНЭ

Төсвийн ерөнхийлөн захирагч нар 2026 оны төсвийн саналаа Төсвийн тухай хуульд заасны дагуу долоодугаар сарын 25-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад байгууллагад хүргүүлжээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад хуульд заасны дагуу олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон байна.

Товчхондоо төсвийн тухай хуульд заасны дагуу Засгийн газар төсвийн хэлэлцүүлгийг  иргэдийн оролцоотой, ил тод нээлттэй хийх нь ээ.  Өөрөөр хэлбэл, төсвийн шинэчлэл, хэмнэлт, хөрөнгө оруулалтын бодлогыг ард иргэд, татвар төлөгчдөөсөө асууж, санал авч шийдвэрлэх юм байна. Тэр ч утгаараа  2026 оны төсөв хүний хөгжил, боловсролыг дэмжих төсөв байх ёстойг гэдгийг Ерөнхий сайд онцолжээ.

Өөрөөр хэлбэл, наймдугаар сарын 1-нээс олон нийтийн хэлэлцүүлгийг хоёр долоо хоногийн хугацаанд зохион байгуулж, санал асуулгад иргэд, татвар төлөгчдийн оролцоог хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад анхааруулжээ. Энгийнчилбэл хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн эрэмбэлж, төсвийн орлого нэмэх, нийгмийн ач холбогдолтой төслийг төсвийн төсөлд тусгана гэсэн үг.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *