Бурханч лам Г.Пүрэвбат бурханы орныг зориод жил болох нь ээ. Монголын бурхан шашин, өв уламжлалын санд өөрийн гэсэн орон зайг бүтээн алсран одсон түүний олон бүтээлийннэг болох Аглаг бүтээлийн хийдийг тойрсон асуудал жил тойрон хэл аманд өртсөөр өдгөө эрчээ авч байх шиг. Аглаг бүтээлийн хийд нь төв аймгийн Борнуур сумын нутаг Далын хавцал гэх уулс, ус тэгширсэн байгалийн хосгүй үзэсгэлэнт газар байрлах Бурхан урлаач лам Г.Пүрэвбатын сүсэгтэн зон олондоо зориулан бүтээсэн гайхамшигт сайхан хийд билээ. Энэ хийд нь Төвхөн хийдтэй маш төстэй бөгөөд эхийн умай , эхийн хэвлий , тэжээвэр амьтан , тахилгатай мод сүм гээд маш олон бүтээлтэй гайхамшигтай сайхан газар.
Гэтэл өдгөө тус хийдийг хэн эзэмших тухай яриа газар авч, эхнэр охид болон ах дүү, аав болон шавь нар нь шал өөр зүйлсийг ярьцгааж байна. Охид нь хамгаалах үүрэг бидэнд бий гэдэг бол шавь нар нь үйл ажиллагааг нь хийдийн удирдах зөвлөл үргэлжүүлэх ёстой хэмээн тайлбарлаж буй. Харин аав нь өмчлөлийн асуудал хамаагүй ээ, үргэлжүүлэн бүтээн байгуулалт хийж, номын дуу тасрахгүй байх ёстой хэмээн байр сууриа илэрхийлж буй.
Түүнчлэн бурхан урлач маань буцахын өмнөхөн гэрээслэлээ үлдээсэн гэх сураг гарч, судалваас нотариачдын танхимы нотариач Л.Уранчимэг гэх эмэгтэйд гурван төрлийн гэрээслэл үлдээсэн гэх. Бурхан болоочийн аав Ганхүү гуай уг гэрээслэлийг үзсэн агаад задалсан байсан тул итгэхгүй байгаагаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл үлдсэн хоёр гэрээслэлийг албан ёсоор, гэрчтэйгээр задлахыг хүсэж буйгаа илэрхийлж буй.
Харин нотариатч Уранчимэг, би дур мэдэн задлах эрхгүй, хувь хүний нууцыг хуулийн дагуу ажиллаж байна хэмээн учирласан. Мөн асуудлыг хэрхэн шийдэхийг Монголын нотариачдын танхимаас асуухыг зөвлөсөн. Гэтэл тус байгууллагатай холбогдох эв олдсонгүй. Угтаа Аглаг бүтээлийн хийд бол Монголын газар нутаг дээр баригдсан газар. Өмч хөрөнгийн гэхээс илүүтэй өв уламжлалын баримт ч гэж болно. Тэр утгаар нь тэмцлийн хэлбэрт шилжчих гээд байгаа энэ асуудлыг эцэслэх эрхзүйн орчин байга эсэхийг МНТ-ын зүгээс албан ёсоор тайлбарлах нь зүйтэй болов уу.
Г.Намуун





