“Ёохор хатар-2025” наадам нь Монгол Улсын Засгийн газрын “Go Mongolia” хөтөлбөр, Хэнтий аймгийн аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд 2025 оны долоодугаар сарын 30,31-нд Хэнтий аймгийн Батширээт суманд болно.
Тус наадам нь түүх соёлоо нандигнан өвлөж, эв нэгдлээ ёохрын хэмнэлд нэгтгэсэн Буриад түмний өв соёл, уран ухааныг өргөмжлөн тэмдэглэх зорилготой аж.
Наадмын үеэр ”Ёохор хатар” бүжгийн уралдаан, ”Хатар жороо” морины уралдаан, буриад сурын харваа, буриад бөхийн барилдаан, сээр шалгах тэмцээн болон “Аялгата буряад хэлэмнэй” уран уншлагын уралдаан зэргийг сонирхох боломжтой.







