Э.БАТ-ҮҮЛ: Н.УЧРАЛЫГ ТҮҮХИЙН БУЛАЙ БОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЕТГ ТАНИЛЦУУЛЖ, ҮХ ЗӨРЧИХ ҮЙЛДЭЛ РҮҮ ТҮЛХЭЖ БАЙНА
Э.Бат-Үүл Н.Учралыг түүхийн булай болгож мэдэх ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЕТГ танилцуулж, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл рүү түлхэж байна хэмээн нүүр номоороодамжуула мэдэгдлээ. Тэрбээр “”Зи” ажиллагаа дахиад явагдаж байна. Ерөнхийлөгч Баттулгын тамгын газрын дарга нь МАН-тай хуйвалдаж, түүнийг хоёрдохоо нэр дэвших эрхгүй болгосон.Одоо, ерөнхийлөгч асан Баттулга Үндсэн Хуулийн Цэцэд иргэнээр гомдол гаргуулан дахин нэр дэвших эрхээ олж авах санаатай аргаа барж яваа.
Сая Ерөнхийлөгч Хүрэлсүхийн тамгын газрын дарга бас дахин “Зи” ажиллагаа явууллаа!
Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс,хууль тогтоох инстүүцийн бүрэн эрх рүү халдах хуулийн төсөл өргөн барьж,Монгол Улсын Үндсэн Хуулийн,засаглалуудын хараат бус, тэнцвэртэй байдлыг тогтоосон тулгуур зарчим руу дайруулж,ҮХ зөрчсөн үйлдэл рүү түлхэж байх юм.
Парламентийн засаглалын төлөө байгаагаа Хүрэлсүх удаа дараа илэрхийлж байсан даа.
Түүнийг худалч болгон харуулах тамгын газрын даргын “Зи” ажиллагааны зорилго удахгүй тодрох байлгүй.Ямар ч байсан намын дарга Учралыг түүхийн булай болгож мэднэ. Тэр одоо Үндсэн Хуулийн амин сүнс зарчмыг зөрчсөн хуулийг хүлээж авах болж байна уу” хэмээн бичжээ.





