дэлхийн анир

ИРАНЫ ДЭЭД УДИРДАГЧ АЛИ ХАМЕНЕЙ АМИА АЛДЖЭЭ

Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи АНУ, Израилын явуулсан ажиллагааны үеэр амиа алдсан тухай мэдээллийг Ираны төрийн мэдээллийн Tasnim, IRNA, ISNA, Mehr, Fars агентлагууд өнөө өглөө баталжээ. 

Fars агентлагийн мэдээлснээр, Хаменеи өөрийн өргөөнд байхдаа амиа алдсан бөгөөд хоёрдугаар сарын 28-ны үүрээр амь үрэгдсэн гэсэн байна. Дээд удирдагч нь амь үрэгдсэнтэй холбогдуулан Ираны Засгийн газар 40 хоногийн бүх нийтийн гашуудал, 7 хоногийн бүх нийтийн амралт зарлажээ. Хаменеи сүүлийн 36 жил Исламын Бүгд Найрамдах Ираны Улсыг удирдаж байсан юм.

Ираны дээд удирдагчийг амиа алдсаны дараа Исламын хувьсгалыг хамгаалах корпусаас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “манай улсын зэвсэгт хүчин, ардын агуу басиж отряд (Ираны хагас цэрэгжсэн отряд) удирдагчийнхаа замыг хүчирхэг үргэлжлүүлж, дотоод, гадаадын хуйвалдааныг эсэргүүцэн зогсож, исламчуудын эх орны бүрэн эрхт байдлыг алдагдуулсан хүмүүсийг шийтгэнэ” гэж дурдсан байна.

“Энэ том гэмт хэрэг хэзээ ч хариугүй үлдэхгүй бөгөөд исламын ертөнц, шиит үзлийн түүхэнд шинэ хуудас нээх болно” гэж IRNA агентлаг Ираны Засгийн газрын мэдэгдлийг эш татан мэдээлжээ.

Үүнээс хэдэн цагийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аятолла Хаменеи амиа алдсан гэж мэдэгдсэн юм. 

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *