Вьетнам улс SpaceX-ийн Starlink үйлчилгээнд албан ёсоор зөвшөөрөл өглөө. Гэхдээ нэг чухал нөхцөлтэй. Тодруулбал, улсын хэмжээнд ажиллах Starlink төхөөрөмжийн тоог 600,000-аас хэтрүүлэхгүй гэж тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл, Starlink ажиллаж болно. Гэхдээ хязгаартай. Яагаад ингэв?
Вьетнам ~100 сая хүн амтай том зах зээл. Хиймэл дагуулын интернет нь дотоод операторуудыг тойрч холбогддог, дата нь хил давж урсдаг тул төр өсөлтийг хяналттай байлгах бодлого барьжээ. Үндэсний аюулгүй байдал, зах зээлийн тэнцвэрийг бодсон шийдвэр гэж ойлгож болно.
Тэгвэл Монголд ийм тоон хязгаар бий юу. Монгол Улс Starlink-т лиценз олгосон. Гэхдээ Вьетнам шиг “нийт төхөөрөмжийн дээд тоо” албан ёсоор зарласан мэдээлэл байхгүй.





