Монгол Улс 2024 онд анх удаа 808 мянган жуулчин хүлээн авч, эдийн засагт 1.6 тэрбум ам.долларын орлого оруулсан бол 2025 онд 851 мянган жуулчин хүлээн авчээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Аялал жуулчлалын салбарыг хариуцан ажиллаж байсан Ч.Номин сайдын ажлын үр дүн. Тэрээр 2030 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авах төлөвлөлт боловсруулан ажиллаж байгаад ажлаа хүлээлгэн өгчээ. Төлөвлөлтийн дагуу 2026 онд нэг сая хол давсан жуулчин хүлээж авах ёстой байв. Үүний тулд салбарын бодлогын залгамж чанар одоо хэрэгтэй.
Ч.Номин сайдын боловсруулан батлуулсан Аялал жуулчлал хөгжүүлэх дунд хугацааны стратегид салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд 6.0 хувийн хүүтэй, 6 жил хүртэлх хугацаатай хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүн олгогдохоор тусгагдсан.
Уг зээлийн бүтээгдэхүүн олгогдох эсэх нь тодорхойгүй болж энэ салбарын өсөлт хадгалагдах эсэх нь эргэлзээтэй болжээ.





