нэр төр

ЖИНГИЙН ЦУВАА

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлого гэдэг хөтөлбөртэй байлаа. Хөтөлбөрийн хэрэгжилт цагийн эрхээр унаж босч, дарагдаж, бүдгэрч байгаа хэдий ч зарим нэг салбарт үр дүн нь гарч, үргэлжилж байгаагийн нэг аялал жуулчлалын сэргэлт болж байна. Монгол улс 2025 онд 851 мянган жуулчин хүлээн авчээ. Нэг жуулчин эдийн засагт 2000-4000 доллар үлдээдэг гэж тойм тооцооллоор 1.7-3.4 тэрбум америк доллар үндэсний орлого болон үлдсэн гэсэн үг. Энэ бол Нүүрс, зэс,алт, төмрийн хүдэр, жонш зэрэг нефть бүтээгдэхүүн, цахилгааны асар их валютын зарлагын өртөгтөйгөөр хийдэг уул уурхайн экспорттой харьцуулахад цэвэр орлого.

Энэ орлого Төр, төсөв рүү хутгалдахгүйгээр зочид буудал, жуулчны бааз, хөтөч, жолоочийн цалин, гар урлалын бүтээгдэхүүний худалдан авалт гээд ардын амьдралд үр өгөөжөө үзүүлдэг. Энэ өсөлтийн үзүүлэлт УИХ-ын гишүүн Ч.Номингийн сайд байхдаа хэрэгжүүлсэн GoMongolia хөтөлбөрийн үр дүн мөн.

Хятад ажилчдын тооны өсөлт, Европын хөлбөмбөгийн багт мөнгө төлсөн хэчнээн муйхарлан гүтгэлээ ч энэ салбар өндийн сэргэж байгаа нь үнэн. Хятад ажилчдын тоо өсөлтийг жуулчдын тоог өсөлт болгон харууллаа гэсэн арга ядсан гүтгэлэг харагдах. Хөдөлмөр эрхлэлтийн виз, жуулчны виз хоёрыг Монголын Төр ялгадаг системтэй. Хөлбөмбөгийн багт мөнгө төллөө л гэнэ. Хөлбөмбөг бол Европ дахинд спорт, бизнес гэхээсээ илүү шашин. Тэгэхээр шашнаар нь дамжуулж сурталчилгаа хийсэн харин овжин, ухаалаг шийдэл мөн. Ч.Номингийн мөс зүссэн гаргасан замаар Монголын аялал жуулчлал өндийн сэргэх замдаа орж байна . Жингэр ноход худалдан борговч жингийн цуваа явдгаараа явна.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *