2026 оны 3-р сарын 20-нд Успенскийн мөнгөн хонхoт цогчин дугана болон Патриархийн ордны их танхимд түүхийн үзэсгэлэн “Чингис хааны хойч үе ба Орос” нэртэйгээр нээгдэнэ. Энэ үзэсгэлэн Оросын болон дэлхийн түүхийг нээж харуулна.
Энэхүү өргөн цар хүрээтэй төсөл нь Чингис хааны үр удам болон XV-XVII зууны үеийн Оросын төр бүтэж бүрэлдэх болон бэхжихэд тэдний оролцсон оролцоо, нөлөө, хувь тавиланг судласан түүхийг танилцуулна.
Үзэгчид энэхүү хоёр өөр соёл иргэншлийн хувь заяа хэрхэн холбогдож, сүлэлдсэн талаархи өвөрмөц гэрч – баталгаа болсон баримтуудтай танилцах боломжтой. Үзэсгэлэн нь Чингис хааны үр удамyyдтай Орос орон хэрхэн холбогдсон, Оросын төрд тэдний гүйцэтгэсэн үүрэг ролийн талаар түүхэн дурсгалуудын ихэнхийг багтааж байна.
Москва дахь Кремлийн хэвлэл мэдээллийн албанаас энэ үйл явдлын бэлтгэл ажлын талаарх мэдээллийг ирүүлжээ. Үзэсгэлэнгийн зохион байгуулагчид уг цуглуулгыг Дэлхийн түүхийн үйл явцуудыг гүнзгий ойлгоход чухал ач холбогдолтой гэж онцолсон байна. Кремлийн их танхимд 150 гаруй үзмэрийг дэлгэн танилцуулах бөгөөд Монгол Улс төдийгүй, дэлхий дахинаас нэр хүндтэй музей, архивууд, тухайлбал Улсын Эрмитаж, ОХУ-ын Түүхийн төв музей, Оросын музей, мөн Ш. Маржаний нэрэмжит судалгаа, соёлын хөтөлбөрүүдийг дэмжих сан зэрэг томоохон байгууллагууд уг үзмэрүүдийг нийлүүлсэн байна. Түүнчлэн, томоохон номын сангууд болон хувийн цуглуулгууд энэхүү төслийн нэг хэсгийг бүрдүүлсэн аж.
Эх сурвалж: https://rusamara.com/35794-v-kremle-idut-poslednie…





