Нүүрсний гэх хэрэгт холбоотой болох нь тогтоогдож шүүхээс ял сонссон УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан удахгйү суллагдах гэнэ. Түүний хувьд анхан шатны шүүхээс Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу 3 жилийн хорих ял сонссон.
Харин давж заалдах шатны шүүхээс Т.Аюурсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, ялыг 2 жил 6 сар хорих ял болгон өөрчилсөн юм. Өөрөөр хэлбэл, түүний хорих ялыг 4 сараар бууруулсан.
Тэрбээр анх 2024 оны нэгдүгээр сард шүүхээс ял сонссоноор суллагдах хугацаа нь энэ оны 6 дугаар сард дуусах ёстой ч Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Шүүх цагдан хоригдсон хугацааг шүүгдэгчийн ял эдэлсэн хугацаанд оруулж тооцно” гэж заасан. Энэ дагуу, анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө цагдан хоригдсон хугацааг нь хасаж тооцож байгаа аж.
Мөн тэрбээр хоригдох хугацаандаа номын санч хийж байсан бөгөөд шагналын хоногоор шагнуулсан зэргээ тооцуулан энэ сард багтаан суллагдах нь ээ.





