нийгэм, соёл

Ц.САНЖААЧОЙПЭЛД 1 ЖИЛИЙН ХУГАЦААНД ЗОРЧИХ ЭРХ ХЯЗГААРЛАХ, Л.АЛТАН-ОЧИР Э.ТЭМҮҮЛЭН Б.АМАРСАЙХАН НАРТ 8 САРЫН ХУГАЦААГААР ЗОРЧИХ ЭРХ ХЯЗГААРЛАХ ЯЛ ОНООЛОО

Бусдын биед хүнд гэмтэл учруулсан Ц.Санжаачойпэл, “Говь” ХК-ийн захирал Б.Амарсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал шийдвэрээ танилцуулжээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлд 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах шийтгэл оногдууллаа.

Шүүгч танилцуулахдаа “Хэрэв зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солино. Шүүгдэгчдийн хоригдсон 62 хоногийг хасаж тооцно. Хилийн хориг тавьсан ялыг шүүхийн шийдвэр хэрэгжиж эхэлхэд хүчингүй болгож тооцсугай. Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарын гадаад паспортыг буцаан өгч, бусад хэргийн нотлох баримтыг устгасугай” гэсэн байна.

Мөн шүүгдэгч Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт холбогдуулан Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, харин дээрх шүүгдэгч нарыг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүхээс шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Саяннямбууг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 Эргэн сануулахад улс төрд нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд өнгөрсөн оны долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө, цэнгээний газрын гадаа маргалдаж нэгнийхээ биед ноцтойгоор гэмтэл учруулсан билээ.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *