улс төр

ЧИМЭЭГҮЙ ТЭСРЭЛТ

Дэлхийн эдийн засгийн чуулганд Монголын Ерөнхий сайд аялал жуулчлалынхаа амжилтыг онцлон үг хэлэв. Чуулганы оролцогчид хүндэтгэл илэрхийлж алга ташин хүлээн авч байна. Цар тахлын дараа дэлхийд аялал жуулчлалын салбарын өсөлтөөр тэргүүлсэн эхний 20 орны тоонд Монгол Улс багтжээ. Том амжилт, том ахиц, том алхам. Гэхдээ дэлхий дэвжээн дэх тоон үзүүлэлтэд сэтгэл ханаад, омогшоод өнгөрөх биш, энэ амжилтыг хадгалах эдийн засгийнхаа сэргэлтийн тулгуур болгох талаар хамтаараа бодох ёстой цаг.

Монголын эдийн засаг түүхий эрдсийн экспорт дээр тулгуурласан эдийн засагтай. Уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт болон том жижиг төслүүд улс орны эдийн засагт, монгол айлын амьдралд үр өгөөжөө үзүүлэх цаг хугацаа дэндүү урт байдгийн зовлонг өнөөдөр бид нийтээрээ амсаж, эдэлж, хэрэлдэж шуугиж байна.

Тэгвэл аялал жуулчлалын салбарын өсөлт үр өгөөжөө ардын амьдралд үр өгөөжөө шууд өгдөг. Зочид буудал, жуулчны бааз, машин тэрэг, эсгий таавчигны худалдан авалт зэргээрээ монгол айлын амьдралыг шууд дэмждэг онцлогтой. Энэ ч утгаараа утгаараа аялал жуулчлал уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийн маань өрөөсгөл бүтцийг сайжруулах тэнцвэржүүлэх авралын салбар. Энэ салбарын жил дараалан 15 хувийн өсөлтийг бий болгосон гавъяа бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Аялал жуулчлалын сэргэлтийг хариуцан ажилласан сайд, одоогийн УИХ-ын гишүүн Ч.Номингийнх. Тэрээр хөрөнгө мөнгө үргүй зарсан, идсэн байж таарна гэх мэт өнөөх л их хэл амны галыг өөртөө татан байж энэ салбарт тэсрэлт хийж чадлаа. Харин бусад улс төрчдийн адил ажил хэргээ алдаршуулан ярилцлага ч өгч, нэвтрүүлэг хийлгэдэггүй нь аялал жуулчлалын салбарын эдийн засгийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулан сурталчлахад түлхэц өгөхгүй байгааг хэлэх ёстой. Нийгэмд, эдийн засгийн амьдралд ахиц дэвшил гарахын тулд уг асуудлаар олон нийтийн ойлголт ухамсар бий болсон байх учиртай гэдэг. Юутай ч Монголын эдийн засаг уул уурхайн хамаарлаас гарах боломжтойг аялал жуулчлалын салбарын энэ амжилт бидэнд дохиолон санууллаа. Одоо Монгол төрийн бодлогын чанар энэ амжилтыг бататган, эдийн засагтаа эргэлтийн шинжтэй сэргэлтийг авчрахыг хүлээх, дэмжих үүрэг бидэнд ноогдож байна.

НИЙТЛЭЛЧ О.ГАНЗОРИГ

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *