эдийн засаг

МӨНГӨНИЙ ҮНЭ 100 АМ.ДОЛЛАРЫГ ДАВЛАА

Нью-Йоркийн Comex таваарын биржид өчигдөр болсон арилжаагаар гуравдугаар сард нийлүүлэх мөнгөний фьючерс үнэ 3.8 хувиар өсөж, нэг унц нь 100.035 ам.долларт хүрснээр анх удаа 100 ам.долларын босгыг давлаа. Мөнгөний өсөхөд нэг талаас геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал, нөгөө талаас аж үйлдвэрийн салбарын эрэлт нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.

Үнэт металлын зах зээл өсөхөд ам.долларын ханш буурсан нь мөн нөлөөлжээ. Нэгдүгээр сарын 22-ны арилжаагаар DXY долларын индекс 0.53 хувиар буурч, 98.266 нэгж болсон байна. Нэгдүгээр сарын 23-ны орой дахин 0.05 хувиар буурч, 98.222 нэгжид хүрчээ.

Долларын ханш ийнхүү суларсан нь геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал, Гренландын асуудлаар АНУ, Европын харилцаа хурцадсантай, мөн Европ АНУ дахь өөрийн томоохон хөрөнгүүдийг “шахалт үзүүлэх хэрэгсэл” болгон ашиглаж магадгүй гэсэн болгоомжлол үүссэнтэй холбоотой гэж шинжээчид дүгнэж байна.

Мөн АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хүүгийн бодлоготой холбоотой эерэг хүлээлт үнийг өсгөж байна. Зах зээлийн оролцогчид АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын сонгох Холбооны нөөцийн сангийн шинэ дарга илүү зөөлөн байр суурь баримталснаар мөнгөний бодлогыг цаашид сулруулах магадлалтай гэж үзэж байна. 

Мөнгөний үнэ хоёр дахь жилдээ дараалан түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ. 2025 онд уг үнэт металлын үнэ 141 хувиар өссөн бол энэ оны эхнээс хойш 40 хувиар нэмэгджээ.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *