нэр төр

“ДАКАР РАЛЛИ”-ГААС ЦОМ ХҮРТСЭН МОНГОЛЫН АНХНЫ ТАМИРЧИН

Саудын Араб Улсад 14 хоногийн турш үргэлжилсэн авто, мото спортын олимп гэгддэг 48 дахь удаагийн “Дакар ралли-2026” уралдаан амжилттай өндөрлөлөө. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монгол Улсаас хоёр тамирчин амжилттай оролцож, барианд бүрэн орж чадлаа.

Мотоциклийн төрөлд 120 гаруй тамирчин гараанд гарснаас Монгол Улсын гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн нар уралдааны бүх шатыг амжилттай туулан барианд орсон байна.

“Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд 13 гарааны нийлбэр дүнгээр нийт ангилалд 16-д, Ралли-2 ангилалдаа зургаадугаар байрт шалгарч, шилдэг 20 тамирчны нэг боллоо. Мөн Ралли-2 ангилалд анх удаа оролцогчдын дундаас шилдэг шинэ тамирчны гуравдугаар байрны цомын эзэн болж, Монголын спортын түүхэнд шинэ хуудас нээв. Ингэснээр тэрбээр “Дакар ралли”-гаас цом хүртсэн Монголын анхны тамирчин боллоо.

Харин “Дакар ралли”-д хоёр дахь удаагаа оролцсон олон улсын хэмжээний мастер П.Мөрөн ерөнхий дүнгээр 29, Ралли-2 ангилалдаа 19 дүгээр байрт шалгарч, уралдаанаа амжилттай өндөрлүүлсэн байна.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *