улс төр

ЗАЛУУ МАН-ЫН ТӨГСГӨЛ

Л.Оюун-Эрдэнийг хүү нь нэгэн бүсгүйд бэлэглэсэн брэндийн цүнхний асуудлаар буруутган эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж Ерөнхий сайдаас, ДАмарбаясгаясгаланг хамааралтай эсэх тодорхойгүй дэндүү эргэлзээтэй Бор тээгийн ордын зохиомол шуугианаар УИХ-ын даргын суудлаас огцруулж улс төрөөс шахан гаргасан. Одоо Х.Нямбаатарыг Татварын хурган дарга нарын ивээн тэтгэгч нь олдохгүй байгаа Дубайн зугаалгын хэргээр Нийслэлийн Засаг даргаас мултлах ажиллагаа ид өрнөж байна.

Ингэснээр Монголын улс төрийг МАН-ын дотоод өрсөлдөөн тодорхойлж байгаа энэ цаг үед МАСЗХ (Монголын Ардчилсан социалист залуучуудын холбоо) угшилтай У.Хүрэлсүх толгойлогчтой дунд үеийнхэн ноёрхлоо хадгалан үлдэж чадлаа.

Нийслэлийн засаг захиргаанаас залуу МАН-ын сүүлчийн голомтыг шахан зайлуулж намар ах нарын Итгэлийг хүлээсэн Н.Учралын гарт улс төр, эдийн засгийн эрх мэдэл төвлөрнө. 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ -ын сонгуульд санхүүгийн болон эрх мэдлийн илт давуу байдалтай хэдий ч хүний нөөцийн хомсдол ой буюу лидерийн дутмаг байдалтайгаар МАН сонгуулийн өрсөлдөөнд орно. Залуу МАН-ы сүүлчийн голомтыг даран сөнөөсний үр дагаврыг ахмад МАН-ы нялх дарга Н.Учрал үүрэх болжээ.

Нийтлэлч О.Ганзориг

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *