эдийн засаг

ОЮУТОЛГОЙ ОРДЫН АШИГЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх хянан шалгах Түр хорооны тайлан дүгнэлтийг сонслоо. Ийнхүү чуулганаар Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг УИХ-ын гишүүдийн 81.2 хувь дэмжиж баталлаа. УИХ-ын тогтоол батлагдсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх хянан шалгах Түр хороог татан буугдсанд тооцлоо. 

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх доорх саналуудыг дэмжлээ.

  • Баяжмалын агууламжийг уурхайн амнаас шууд авч лабораторид шинжлэх,
  • Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн үр өгөөжийн дийлэнх хувийг ард түмэнд байхаар төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох,
  • Тогтоолын төслийн 2.1 дэх хэсгээс зах зээлийн зарчим жишигт нийцүүлэн бууруулах гэдгийг хасах,
  • Үр өгөөжийг 5 жил байсныг 3 жил тутам харилцан хянаж үзэх,
  • Оюу толгой компани экспортын борлуулалтын орлогыг Монголын Улсын төв банк болон арилжааны банкаар бүрэн дамжуулж авдаг байх,
  • Тусгай шалгалт сонсголын мөрөөр ил болсон Монгол Улсад хор хохирол учруулсан байж болзошгүй эс үйлдэхүй болон гэмт хэргийн хэв шинжтэй асуудлуудын мөрөөр АТГ, ТЕГ, ЦЕГ-ын удирдлагууд хяналт тавьж ажиллахыг зөвлөх.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *