нийгэм, соёл

108 УТСАНД 1526 ДУУДЛАГА ИРЖ, 22 ХҮҮХЭД ҮЙЛЧИЛГЭЭ АВЧЭЭ

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд  2025 оны 12 дугаар сарын 15-21-ний хооронд 1526  дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс хүүхдийн эрх, хамгаалалын 226 дуудлага, зөвлөгөө хүссэн дуудлага 115, мэдээлэл хүссэн дуудлага 672, чатбокс үйлчилгээний дуудлага 33, мессеж үйлчилгээний дуудлага 21 бүртгэгдсэн байна.

Харин  өргөдөл гомдол, саналын 2 дуудлага хүлээн авчээ. Нийт зорилтот бус дуудлага 457 бүртгэгдсэн байна.

Хамтарсан багт шилжүүлсэн дуудлага 216 байгаагаас аймгийн хэмжээнд 59 дуудлага, нийслэлийн хэмжээнд 157 дуудлага мэдээллийг холбон зуучилсан байна. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 22 хүүхэд үйлчилгээ авсан байна.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *